ШУА-ийн Их чуулган


“ШУА-ийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм”. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх; Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих; ШУА-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэх; Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

ГАДААД ГИШҮҮД
Дэлгэрэнгүй

58

Академич

176

Хэрэгжүүлсэн төсөл

776

Эрдэм шинжилгээний өгүүлэл

Бага чуулган

ШУА-ийн салбарын бага чуулганы үйл ажиллагаа нь Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай Монгол улсын хууль, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дүрэм, ШУА-ийн бага чуулганы дүрэм, эрх зүйн бусад актын хүрээнд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудал, төрөл бүрийн төслийг хэлэлцэж дүгнэлт гаргах, судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ.

Бага чуулганы үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргадаг.

ШУА-ийн салбарын бага чуулган тус бүр 25 гишүүнтэй бөгөөд академийн гишүүд, шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлөн сонгогдсон эрдэмтдээс бүрддэг. Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил бөгөөд тайлангаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн дүгнүүлдэг.

Салбарын 6 бага чуулган

“ШУА-ийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм”. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх; Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих; ШУА-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэх; Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Төрөлжсөн академи

ШУА-ийн төрөлжсөн академиуд нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн тухай хууль, ШУА-ийн Эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, журам, төрөлжсөн академиудын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. ШУА-ийн бүтцэд Монголын Анагаах ухааны Академи, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх ухааны Академи нэртэй 2 төрөлжсөн академи үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.