Монгол улсад өрнөсөн 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр нөлөө орчин үеийн соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарууд үүсэн буй болоход ихээхэн чухал түлхэц өгчээ. Ардын Засгийн газраас улс орноо хөгжүүлэн, хүчирхэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь чухал хэмээн үзэж Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоо, Дотоод яамны дэд сайд Ж.Цэвээн, Сангийн яамны дэд сайд С.Жамьян нар шинжлэх ухааны ажлыг эрхлэн явуулах тусгайлсан байгууллага байгуулах саналыг гаргаж, 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн баталж, улмаар мөн сарын 22-ний өдөр Богд хаанаас зөвшөөрч зарлигт буулган мутрын тэмдэг дарснаар Судар бичгийн хүрээлэнг байгуулсан явдлыг баталгаажуулсан байна. Анх тус хүрээлэнгийн нэрийг онооход Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл Б.Цэрэндорж хятад, япон нэвтэрхий толийг үзэж байгаад “вэн шүү юан (wen shu yuan)” гэдэг нь нэгэн шинжилгээний газар бөгөөд утга нь монголоор “Судар бичгийн хүрээлэн” гэдэг саналаар ийнхүү нэрлэхээр тогтжээ. Судар бичгийн хүрээлэнг орос ба англиар хэд хэдэн янзаар бичиж байгаад 1924 оноос ерөнхийдөө “Ученый комитет” “The Scientific Committee” хэмээн тогтсон байна.
Судар бичгийн
хүрээлэнг байгуулсан даруй Ж.Цэвээн орчуулан С.Жамьян,
Ц.Бат~Очир, н.Өлзийноров нартай хамтран
тус хүрээлэнгийн дүрмийг боловсруулан баталжээ. Тус дүрэм нь 15 зүйтэй бөгөөд
үйл ажиллагааны чиглэл нь,
Судар бичгийн хүрээлэнг байгуулсан даруй Сангийн яамнаас 3000 лан мөнгийг гаргуулан үйл ажиллагаагаа эхэлжээ. Судар бичгийн хүрээлэнгээс эрдэм номтой лам хуврагууд, ноёдуудтай ойр ажиллах, тэднийг өөрсдийн ажилдаа татан оролцуулж байжээ. Тухайлбал, Дандаа хэмээх Ч.Дэмчигдорж, Зава Дамдин, Дарба бандида хутагт, Гүж лам Батсуурь, Жонон ван Ширнэндамдин, Дархан чин ван Пунцагцэрэн, Далай чойнхор ван Цэдэнсоном, Сэцэн чин ван Наянт нартай холбоо тогтоон тэднээр орчуулга хийлгэх, тусгай захиалж ном бичүүлэх, тэдэнд хадгалагдаж буй үнэ цэнтэй судар номыг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн авах ажлыг хийжээ. Эдгээр хамгийн ном үйл явдал нь Бээжинд сууж байсан Халхын засаг Сэцэн чин ван Наянтын эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн 226 боть бүхий “Данжуур” хөлгөн судрыг Дундад Иргэн улсын нутаг дэвсгэр дээрээс авчирсан явдал юм.
Судар бичгийн хүрээлэнгийн дүрэмд гишүүнийг шинээр сонгох авах, хасах, эрдэмтэн мэргэдийг урьж ирүүлэх, хөлслөн ажиллуулах эрх бүхий болохыг заажээ. Тиймээс Судар бичгийн хүрээлэнгийн дүрмийн эрх хэмжээний хүрээнд Судар бичгийн хүрээлэнгийн гишүүдийг жинхэнэ гишүүн, сул гишүүн, хүндэт гишүүн, үүрдийн хүндэт гишүүн, сурвалжлагч гишүүн, туслах гишүүн зэрэг зургаан төрлөөр гишүүдийг сонгож байжээ. Судар бичгийн хүрээлэнгээс 9 жилийн хугацаанд жинхэнэ гишүүнээр арван нэгэн хүн, сул гишүүнээр арван хүн, хүндэт гишүүнээр гурван хүн, үүрдийн хүндэт гишүүн нэг, сурвалжлагч гишүүн нэг, туслах гишүүнээр нэг хүн сонгож байжээ.
Судар бичгийн
хүрээлэнгээс хөдөө орон нутагт хээрийн судалгаа хийх ажлыг эхлүүлжээ. 1922 оны
хавар Туул голын эхэнд буй Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдгийн
хийдийн эвдэрхий хийдийг судлуулахаар эрдэмтэн Ц.Бат-Очир, В.И.Лисовский,
Б.Дорж нарыг явуулж, хийдийн барилгуудын үлдэгдлийн дэвсгэр зургийг анх удаа
үйлдэж тодорхойлсон байна. Мөн тус хүрээлэнд дадлага хийж байсан Ленинградын
Дорно дахины сургуулийн оюутан В.А.Казакевичийг Хэсэг байшин хэмээх туурийг
судлуулахаар Д.Нацагдоржийн хамт явуулав.
1924 онд “Судар бичгийн хүрээлэнгийн Эрхлэх үйлдвэрийн товчоо”, хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм хэмээх хоёр эрхзүйн гол баримтыг боловсруулан Ардын Засгийн газраар батлуулжээ. Тус баримт бичиг нь анх удаа урьд өмнө Монголд дэлгэрээгүй цоо шинэ шинжлэх ухааны олон салбаруудыг хөгжүүлэх тухай оруулсан байв. Үүнд, Монгол улсад дан ганц хүн ардын түүх, соёл, хэлний шинжлэл төдийгүй уул уурхай, газарзүй, хөрс ургамлын судалгаа, байгаль, байгалийн баялаг, ан амьтан, эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийхээр 6 зүйлээр тодорхойлон” оруулсан байна. “Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрэм”-ээр Монгол улсын нутаг дэвсгэрт бүхий түүх, соёлын дурсгалт зүйлс, байгалийн баялаг эрдэс баялаг, ан амьтан бүгд Монгол улсын өмч болохыг энэ дүрмээр тунхаглан байсан. Тийм учраас монгол хэл дээр уг дүрмийг хэвлэх нь дутагдалтай хэмээн үзэж, орос, анг-ли хэлнээ орчуулан гурван хэлээр хэвлэн гаргажээ. Хуучны зүйлийг сахин хамгаалах дүрмийг баталснаар Оросын Газарзүйн нийгэмлэгийн Монгол-Төвөдийн экспедицийн дарга П.К.Козлов Ноён уулан дахь Хүннүгийн булш, оршуулгаас гарсан түүхийн үнэт олдворууд, АНУ-ын Байгалийн түүхийн музейн Р.Ч.Эндрюс нарын палеонтологийн олдворуудыг Монгол улсын нутаг дэвсгэрээс шууд авч гарах явдлыг зогсоон Ардын Засгийн газар, Судар бичгийн хүрээлэнтэй харилцан тохиролцох хууль эрхзүйн үндэс болжээ. удар бичгийн хүрээлэнгийн зорилтыг тодорхойлсон “Эрхлэх үйлдвэрийн товчоо”-д БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнд 2 лаборатори, 10 кабинет, 6 харьяа газар байгуулахаар төлөвлөсөн байна. Гэвч энэ нь боловсон хүчний дутагдал, үндэсний мэргэжилтэн бэлтгэгдээгүйн улмаас 5 тасаг, 6 харьяа газрыг албан ёсоор байгуулж, үйл ажиллагаа явуулж, судалгааны ажил эхлүүлэн зохих амжилтыг олж чадсан байна. Тус хүрээлэнд Дуун ухаан, Түүх, Газрын зураг, Гэрэл зураг, Төвөд эмнэлгийн кабинетууд ажиллаж байснаас гадна орчин үеийн музей, номын сан, архивын эх суурийг тавьж чаджээ. Судар бичгийн хүрээлэнг түшиглэсэн тусгай сургуулиудыг нээх, суралцуулж, орчин үеийн тоо зурхай, дуу хөгжим, эмнэлгийн чиглэлээр олон хүмүүсийг сургаж байв. Мөн ЗХУ-ын тусламжтайгаар цаг уурын станцуудыг хэд хэдэн газар байгуулан ажиллуулсан байна.
ЗСБНХУ-ын “Монголын
комисс” Монгол дахь судалгаагаа Судар бичгийн хүрээлэн дээр төвлөрч 1923 оноос
эхлэн арван жилийн хугацаанд 13 шинжлэх ухааны чиглэлээр 40 гаруй отрядын 60
гаруй ангийг Монгол орны газар бүр судалгаа явуулж, БНМАУ-ыг шинжлэх ухааны олон
төрлөөр судалсан судалгаа-ны үр дүнгүүд нь хэвлэгдэж нийтийн хүртээл болсон нь
улс орны эдийн засаг, аж ахуй, соёлын хөгжилд зохих хувь нэмрээ оруулжээ.
Судар бичгийн
хүрээлэнгээс хилийн чанад дахь ах, дүү Өвөр Монгол, Буриад-Монгол,
Халимагуудтай холбоотой тогтоон хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тухайлбал,
Бээжин хотод буй Монгол бичгийн хороонд Судар бичгийн хүрээлэнгийн дарга
С.Жамьян зочилж, ном орчуулах мөнгийг гаргаж байсан бол Ж.Цэвээн 1922 онд
Буриад-Монголын “Эрдмийн хүрээлэн”-г байгуулах анхны хуралд оролцож, тулганы
чулууг тавилцаж байжээ. Ингэснээр Судар бичгийн хүрээлэн нь нийт монгол
туургатны дотроос шинжлэх ухааны хамтын ажиллагааг хамгийн өргөн хүрээнд явуулж
байсныг илтгэж байна.
Монгол Улсад орчин цагийн шинэ мэдлэг ухааныг нэвтрүүлэх зорилготой байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн нь өнөөгийн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн үндэс суурь болж чаджээ.
Судар бичгийн хүрээлэнг түшиглэн Монгол Улсын соёл, гэгээрэл, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсэн бөгөөд тухайн нийгмийн улс төрийн нөлөө, үзэл суртлын хатуу ширүүн цаг үеийг даван туулж, Монгол улсын хөгжлийн тулгуур үндэс нь шинжлэх ухаан болохыг хоригдуулалгүйгээр олсон амжилтаа улам бататгасаар БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны XII сарын 20-ны өдрийн шийдвэрээр, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнг БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн болгож өөрчлөн байгуулжээ.
Cудар бичгийн хүрээлэнгийн дарга
С.Жамьян нас
барсны дараа А.Амарыг тус хүрээлэнгийн даргаар томилжээ. А.Амар нь МАХН-ын VIII
их хурлаас гаргасан таван жилийн төлөвлөгөөний дагуу Судар бичгийн хүрээлэнгийн
бодлого, зорилт, үйл ажиллагааг нам, төрийн бодлоготой уялдуулан хүрээлэнгийн
шинэ дүрмийг боловсруулжээ. 1930 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн
газраар, мөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчдийг
хурлаар шинэ дүрмийг хэлэлцүүлж “Шинжлэх ухааны хүрээлэнгийн түр дүрэм”
нэртэйгээр баталсан байна. Хүрээлэнгийн дүрмийг шинэчилсэнтэй уялдуулан мөн оны
12 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар Судар
бичгийн хүрээлэн хэмээх нэрийг Шинжлэх ухааны хүрээлэн болгон өөрчилжээ.
Монгол оронд
явуулсан Зүүнтний бодлого нь алдаатай байсныг МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах
төв комисс, Улсын Бага хурлын тэргүүлэгчид хэлэлцэж, Монгол оронд үүссэн дүрвэн
нүүх хөдөлгөөн, зэвсэгт бослого зэргийг зогсоон, нам төрийн алдаатай бодлогыг
залруулахад чиглэж, шинэ эргэлтийн бодлогыг эхлүүлжээ. А.Амарыг Шинжлэх Ухааны
Хүрээлэнгийн даргаас дэвшүүлэн БНМАУ-ын Бага хурлын даргаар сонгосон тул
Л.Дэндэвийг Шинжлэх Ухааны Хүрээлэнг удирдуулахаар сонгон томилжээ.
1935 оны 8 дугаар
сарын 5-ны өдөр Шинжлэх ухааны хүрээлэнгийн анхдугаар бүгд хурлыг хийсэн байна.
Тус хуралд УБХ-ын дарга А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Ерөнхий сайдын 1-р
орлогч Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдагчид оролцжээ. БНМАУ-д “Шинэ
эргэлтийн бодлого” эрчимтэй өрнөж, улс орон даяар өрнөсөн хямралт байдлыг
арилгах талаар нам, төрийн бодлого чиглэгдэж байсан учраас шинжлэх ухааны
салбарт тодорхой дэвшил гарч, шинжлэх ухааны хялбаршуулсан “Шинэ толь” сэтгүүл
бичгийг улирал тутам тогтмол гаргаж, Түүх, Утга зохиол, Хөдөө аж ахуйн тасаг,
орон нутаг дахь туршлагын станц, хүрээлэнгийн дэргэд “Оюутны сургууль” “Цаг
уурын сургууль”-ийг нээн хичээллэж, монголын түүх, хэл, утга зохиол, газар зүйн
салбарт анхны судалгаа-ны бүтээлүүд хэвлэгдэхийн зэрэгцээ археологи, уул
уурхай, байгалийн баялаг эрж хайж, ашигт малтмалын найрлага судлах, бэлчээр
ургамал, хөрсний шинжилгээ хийх зэрэг ажилд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн
тусламжийг авч ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байжээ. Энэ үед тус хүрээлэнд
нэр томьёо ба тайлбар толийн гэсэн хоёр комисс, хэл шинжлэл, утга зохиол, түүх,
хөдөө аж ахуй, газарзүй, шашин-төвөд судлал гэсэн 6 кабинет, фото зураг болон
хими гэсэн хоёр лаборатори, улсын музей, улсын номын сан, архив гэсэн нэгжүүд
ажиллаж байв.
1937 онд БНМАУ-д
өрнөсөн улс төрийн их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрч Шинжлэх Ухааны Хүрээлэнд
ажиллаж байсан Ерөнхий сайд А.Амар, ЗХУ-д ажиллаж, сурч байсан Ж.Цэвээн,
Эрдэнэбатхан, М.Гомбожав, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л.Дэндэв, орлогч
дарга Юндэнбазар [Сэцэн хан Наваан-Юндэн], орлогч дарга Б.Наваан тэргүүтэй олон
хүмүүсийг хэлмэгдүүлж, зохиол бүтээлийг нь хүчингүй болгож, хориглосон нь
шинжлэх ухааны салбарт гарсан том ухралт байв.
1940 оны 8 дугаар
сард Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагад залуу боловсон хүчин
Б.Жаргалсайханыг тавьж Ж.Дүгэрсүрэнг Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар
томилжээ. 1941 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дүрмийг шинэчилж, хөдөө аж ахуй,
газар тариалан зэрэг монголчуудын уламжлалт аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй
судлан боловсруулж, аж ахуйн хөгжилд бодлого төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх зорилтыг
дэвшүүлсэн байна. Тус хүрээлэнд геологи, эдийн засаг, марксизм-ленинизмийн
тасаг, салбаруудыг нээж, туршилт судалгааны лабораториудыг байгуулжээ. Шинжлэх
Ухааны Хүрээлэнд харьяалагдаж байсан Улсын архив, олон музей, Улсын номын сан
зэрэг олон байгууллага үйл ажиллагаа өргөжин тэлж, төсөв санхүү, ажиллагсад
нэмэгдсэн учраас харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулах болжээ. Тухайлбал,
1945 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд нийт 125 хүн ажиллаж байснаас 32 нь эрдэм
шинжилгээний ажилтан ба удирдах албан тушаалын хүмүүс байжээ.
Монгол-Зөвлөлтийн
хамтарсан Түүх, соёл 6а Палеонтологи, Хөдөө аж ахуй, Эдийн засгийн томоохон
хамтарсан хээрийн судалгаа явуулж, Хар хорум хотын туурийг малтан судалж, говьд
үлэг гүрвэлийн томоохон үлдэгдлийг илрүүлж, хөдөө аж ахуйн зохион байгуулалтын
хамгийн зохимжтой хэлбэрийг тодорхойлсон судалгааны бүтээлүүдийг туурвисан
байна.
1950 онд дэд
эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн даргаар томилж хэл бичиг,
утга зохиол, түүхийн судалгааны бүтээлүүдийг туурвих ажлыг эрчимжүүлжээ. Мөн
байгалийн ухааны олон салбарын судалгааг үргэлжлүүлэн хийж, дээд мэргэжилтэй
судлаачдыг нэмэгдүүлэх
зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ зорилтын хүрээнд утга зохиолын томоохон
бүтээлүүд ба аман зохиолын судалгааны бүтээлүүд нийтлэгдэж, БНМАУ-ын түүх нэгэн
боть зохиол хэвлэгдэн гарчээ.
1953-1957 онд
Монголын анхны дэд эрдэмтэн Н.Жагварал Шинжлэх Ухааны Хүрээлэнг удирджээ.
Тэрээр Шинжлэх Ухааны Хүрээлэнг удирдаж буй хугацаанд шинжлэх ухааны судалгааг
нэмэн төрөлжүүлж, ургамал газар тариалан, мал эмнэлэг, мал аж ахуй, газарзүй, геологи,
экологи, биологи, ботаникийн судалтааг явуулсан байна. Ялангуяа хөдөө аж ахуйн
эдийн засаг бэлчээр, ургамал, газрын харилцааны тухайн томоохон судалгаа хийж,
ардын аж ахуйтны хөдөлмөрийн зохион байгуулалтын арга хэлбэрийг судалжээ. Хөдөө
аж ахуйн туршилтын станцууд дээр туршилт судалгааг үргэлжлүүлэн явуулж, шинэ
үүлдэр, шинэ сорт гаргаж авах судалгааг эхлүүлсэн байна.
1950-аад оны сүүлээр Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн үйл ажиллагаа ихээхэн өргөжиж, шинжлэх ухааны олон салбарт эрдмийн зэрэгтэй хүмүүс буй болж, бие даасан олон хүрээлэн, түүнийг удирдах Шинжлэх Ухааны Академи болох урьдач нөхцөл бүрэлдэж эхэлжээ. БНМАУ-ын Засгийн газрын 1957 оны 5 дугаар сарын 5-нд гарсан шийдвэрээр Шинжлэх Ухааны Хүрээлэнг Улсын Их Сургуультай нэгтгэж Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнг байгуулжээ. Ингэснээр дээд боловсролтой, эрдмийн зэрэгтэй хүмүүсийг нэгтгэж, ойрын хугацаанд Шинжлэх Ухааны Академи байгуулах бүрэн нөхцөлийг хангахын тулд Улс Ардын Аж Ахуй, соёлыг гурван жилийн төлөвлөгөөт (1958-1960 он) зорилтын хүрээнд ажиллажээ.
1958 онд Улс ардын
аж ахуй, соёлыг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөтэй уялдуулан 1960 онд
Шинжлэх Ухааны Хүрээлэнг Шинжлэх Ухааны Академи болгон өргөтгөн өөрчлөх
зорилтыг дэвшүүлж, бүх их, дээд сургуулийг шинжлэх ухааны байгууллагатай
нэгтгэн Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнг байгуулж Д.Цэвэгмидийг даргаар
томилжээ.
Энэ үед байгалийн ухааны цоо шинэ салбар физик, цөмийн шинжилгээ, одон орон судлал, газар хөдлөлтийн станц зэргийг шинээр байгуулжээ. Ялангуяа хөдөө дэх улсын аж ахуйд туршилтын станцуудыг нэмэгдүүлсэн байна. Эрдэм шинжилгээний ажилтныг дээд боловсролтой болгох, эрдмийн зэрэг хамгаалуулах зорилтыг дэвшүүлж 1957-1958 онд гадаад улсад 69 хүн аспирантурт суралцуулж байжээ. 1960 он болоход тус улсад шинжлэх ухааны доктор 5, байгалийн ухаанаар дэд эрдэмтэн 56, нийгмийн ухааны дэд эрдэмтэн 44-тэй болж боловсон хүчний томоохон өсөлт, амжилтад хүрчээ. Ийнхүү богино хугацаа-ны шинжлэх ухааны салбарын боловсон хүчнийг хөгжүүлэх бодлого амжилттай болж, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулах, түүнд ажиллах эрдэмтдийг бэлтгэж чадсан нь шинжлэх ухааны салбарын томоохон амжилт байв.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын СнЗ-ийн хурлаар ШУДБХ -г Шинжлэх Ухааны Академи болгон өөрчлөн байгуулах урьдач нөхцөл бүрдсэн хэмээн үзэж, 1960 оны 10 сарын 20-ны өдөр Шинжлэх Ухааны Академи байгуулах тухай 448 тоот тогтоолыг гаргаж, 1961 эхний хагаст багтаан гүйцэтгэхээр тогтоожээ. Энэхүү тогтоолын дагуу ШУА байгуулах ажлыг Б.Ширэндэв удирдан зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангуулах, ажилтны цалин 6а эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт, 1961-1965 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах, ШУА байрлах орон савын бэлтгэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
ШУА байгуулах бэлтгэл ажил хангасан хэмээн Б.Ширэндэв Намын Төв Хороо, Засгийн газарт танилцуулсны дараа 1961 оны 5 сарын 16-ны өдөр “Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнг Шинжлэх ухааны академи болгон өөрчлөн байгуулах тухай” БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 118 дугаар зарлиг гарчээ. ШУА-ийн харьяанд Хөдөө аж ахуйн хүрээлэн, Байгалийн ухааны хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, МУИС, УБДС, ХААДС, Намын түүхийн Институт гэсэн 9 газар багтаж байв. Мөн анхны жинхэнэ гишүүдэд Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ц.Тойвгоо, Н.Жагварал, 1П.Лувсанвандан, Т.Шагдарсүрэн, Д.Төмөр-Очир нар сонгожээ.
ШУА-ийн эрдэм
шинжилгээ-үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын
Сайд нарын Зөвлөлийн 99/116 дугаар тогтоолоор Зүүнхараагийн САА ба туршлагын
станцыг Ургамал, газар тариалангийн улсын туршлагын аж ахуй бол-гон нэгтгэж
Хөдөө аж ахуйн хүрээлэнд шилжүүлэх, Шаамар дахь жимс-жимсгэнийн станцыг эрдэм
шинжилгээний төв станц болгон өргөтгөх, Ховдын Булганы жимс жимсгэнийн станцыг
бэхжүүлж, био-бэлдмэлийн үйлдвэр, шинжилгээний тасаг байгуулах, газар
хөдлөлтийн нөлөөг нарийвчлан судлах зорилгоор Завханы Тосонцэнгэл, Хөвсгөл,
Архангай, Дорноговь аймгуудад чичирхийллийн станцуудыг 1962-1964 онд, Дэлхийн
соронзон ба ионт мандлын нэгдсэн станцыг 1962-1963 онд, ШУА болон УТК-ын дэргэд
Эдийн засгийн хүрээлэнг шинээр байгуулах, хими-физикийн нэгдсэн лабораторийн
барилгыг 1962-1963 онд барьж ашиглалтад оруулах, Академийн төв байр, нийгэм,
байгалийн ухааны хүрээлэнгүүдийн барилгын зураг төсвийг хийж дуусгах тухай
заажээ.
ШУА-ийн үйл ажиллагаа, судалгааны цар хүрээ улам
өргөжихийн нэрээр шинэ хүрээлэн, лаборатори ашиглалтад орж байв. Тухайлбал, 1964 онд Химийн
хүрээлэн, 1965 онд Биологийн хүрээлэн, 1972 онд Философи, социологи, эрхийн хүрээлэн, 1973
онд Физик-техникийн хүрээлэн, Математикийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, 1976 онд
Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэн, Дорно дахин судлалын хүрээлэн зэргийг шинээр
байгуулжээ.
1982 онд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэвийг өөрчилж, академич Ч.Цэрэнг томилжээ. 1981-1985 онд ШУА-ийн үндсэн хөрөнгө 9,7%-аар өсөж, бүтцийн хүрээлэнгүүдэд онолын физик, математик загварчлал, шинжлэх ухаан судлал, угсаатны зүй, төвөд судлалын тасаг секторууд байгуулагдаж, Болгар, Герман, ЗХУ, Унгар, Чехословакийн Шинжлэх ухааны Академиудын туслалцаатайгаар молекул генетик, микробиологи, шавж судлал, радио-электроник, оптикийн лабораториуд, хагас үйлдвэрлэлийн цех бүхий хими-технологийн лаборатори, эрдэм шинжилгээний багажийн үйлдвэр, био-станц зэрэг судалгаа-туршилтын төв нэмэгдсэн байна.
1987 онд ШУА-ийн
Ерөнхийлөгчөөр академич Н.Содном сонгогджээ. Академич Н.Содном ШУА-ийг удирдаж
байх үед биотехнологийг хөгжүүлэх, судалгааг орчин үеийн тоног төхөөрөмжийн
баазад суурилан явуулах талаар нэлээд амжилтад хүрч, 1987 “Биотехнологийг
хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч, ШУА-ийн Тэргүүлэгчдийн
хурлаас Биотехнологийн хүрээлэнг байгуулсан байна. Мөн Электрон техник, эрдэм
шинжилгээний туршилтын төвийг “Монгол электрон фирм” нэртэй үйлдвэрлэлийн
чанартай нэгж болгон өөрчилж, Информатикийн хүрээлэн, Төр эрх зүйн
хүрээлэнгүүдийг шинээр байгуулжээ.
Академид амжилт ололт байж, хийж бүтээсэн зүйлс нь жилээс жилд арвижин, улс орны хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж байв. Тухайлбал, академич Б.Ширэндэв “Монгол ардын хувьсгалын түүх” нэгэн сэдэвт зохиол, академич нэрт түүхч Ш.Нацагдорж “Мандухай Сэцэн хатан” зохиол, академич Ш.Лувсанвандан “Монгол хэлний бүтэц” зохиол, академич Ш.Цэгмид Монголын үндэсний цэвдэг судлаачдыг бэлтгэхэд, Монголын цэвдэг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, геологич цэвдэг судлаач Н.Лонжид “Мөсөн зоорь” бүтээл, Т.Аюурзана тэргүүтэй эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд “Орхон” үүлдрийн хонь, М.Өлзий, Х.3ундуйжанцан, нар “Орхон” сортын улаан буудай, Д.Цэрэнсодном говийн бүсэд ноолуурын чиглэлийн эрлийз ямаа, Э.Шагдар хангайн бүсэд жимс-жимсгэнийн ургамал тарималжуулсны учир төрийн эрхэм дээд шагналыг хүртэж байжээ.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс БНМАУ-ын түүхийн гурван боть зохиолыг 1966 онд хэвлүүлсэн нь Монголын үндэсний зохиогчдын хамтлаг туурвилаас анхны албан ёсны түүх байв. Түүхийн ахар хугацаанд хүн ардаа бүх нийтээр бичиг үсэгтэй болгох зорилтыг амжилттай шийдвэрлэж чадсан БНМАУ-ыг ЮНЕСКО өндрөөр үнэлж тус улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг Н.К.Крупкаягийн нэрэмжит алтан медаль, хүндэт дипломоор шагнажээ.
ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар Физик-техникийн хүрээлэнд сансар судлалын секторыг байгуулж, олон хүрээлэнгийн эрдэмтдийг татан оролцуулж судалгааны ажлыг хийж эхэлжээ. Монгол, Зөвлөлтийн Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн үр дүнд БНМАУ-ын иргэнийг сансарт нисгэх асуудлыг бодитой тавигдаж, нисгэгчийг бэлтгэх, нислэгийн үеэр гүйцэтгэх эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулан ажилласан. Үүний үр дүнд 1981 оны 3 сарын 22-нд БНМАУ-ын иргэн Ж.Гүррагчаа сансрын “Союз-39” хөлгөөр ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Б.Жанибековын хамт ниссэн билээ.
Академич
Б.Лувсанданзан тэргүүтэй эрдэмтэд 1985 онд “Ховор металлт боржин дотор ховор
элементүүд ба хөнгөн цагааны ялгарах, хуримтлах геохимийн үзэгдэл”-ийг нээж
Монгол Улсын Шинжлэх ухааны анхны нээлтээр бүртгүүлж, Диплом №.1 үнэмлэхийг
гардан авч байжээ.
1989 оны байдлаар
ШУА-ийн харьяанд 15 хүрээлэнгийн 81 сектор, 13 лаборатори, Хэвлэх үйлдвэр, авто
бааз, Баянхонгор аймгийн Богд суманд “Говийн ашигт ургамлын станц”,
Зүүнхараагийн био-станц ажиллаж байжээ.
Тийнхүү хагас жарны
богинохон хугацаанд БНМАУ-ын ШУА нь боловсон хүчин, материаллаг бааз суурийн
хувьд бэхжин, шинжлэх ухааны олон салбараар судалгаа явуулж, гадаад хамтын
ажиллагаагаа өргөжүүлэн, үр шимийг хүртэх замаар Монголын нийгмийн захиалгат
ажлуудыг гүйцэтгэж, орны нийгэм эдийн засаг, соёлын хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд
үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Монгол улсын ШУА нь 1990 онд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн үр дүнг хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийж, шинэ нийгмийн тогтолцоонд эзлэх байр сууриа тодорхойлохоор ШУА-ийн өөрчлөлт шинэчлэлийн асуудал боловсруулах түр зөвлөлийг байгуулж, улмаар 1991 оны 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ШУА-ийн өргөтгөсөн чуулганыг хуралдуулан Монголын шинжлэх ухааны салбарыг өөрчлөн шинэчлэх асуудлуудыг хэлэлцэж, ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Баатар, дэд ерөнхийлөгчөөр Б.Чадраа, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Ц.Болдсүх нарыг сонгов.
Шинээр сонгогдсон ШУА-ийн удирдлага өрнөдийн эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалттай танилцан, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах санал дэвшүүлснийг Монгол улсын Засгийн газар зөвшөөрсөн байна. ШУА-ийн гишүүн сонгох хоёр шатлалтай тогтолцоонд өөрчлөлт оруулж, сурвалжлагч гишүүн гэх цолыг хасаж, ШУА нь зөвхөн жинхэнэ гишүүн буюу академич цолтой гишүүдээс бүрдэхээр өөрчилжээ. Өмнөө тавьсан үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн шинэ тогтолцоонд ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлтгэх явдал нэн шаардлагатай болж, ШУА нь дэс дараалсан хэд хэдэн арга хэмжээг авсан байна. 1992 онд Боловсролын яам, ШУА-ийн харьяанд Технологийн дээд сургууль хэмээн байгуулж, улмаар 1995 онд Боловсролын яам, Улаанбаатар хотын дарга нарын хамтарсан тушаалаар Улаанбаатарын их сургууль болгож өөрчлөн байгуулжээ.
ШУА нь өөрийн эрх
зүйн байдлын тухай хуулийг батлуулахаар Монгол улсын Засгийн газарт удаа дараа
оруулж, 1996 оны эхээр Засгийн газар нь 1992 онд хуралдсан ШУА-ийн өргөтгөсөн
Их чуулганы үндсэн санааг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, ШУА-ийн эрх зүйн
байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. УИХ уг төслийг Их чуулган
болон Байнгын хорооны хуралдаанаар 5 удаа хэлэлцсэний эцэст 1996 оны 5 дугаар
сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан байна. Уг хуульд Шинжлэх
ухааны академийн эрх зүйн байдлыг “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь тус
улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны
төв байгууллага мөн”, “Академи нь өөрийн орны нэрд гарсан эрдэмтдээс шинжлэх
ухааны салбарыг төлөөлүүлэн сонгосон гишүүдээс бүрдэнэ” гэж тодорхойлжээ.
ШУА-ийн бүтцийг академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүд
(академич)-ийн чуулган байх, шинжлэх ухааны салбараар бага чуулгантай байж
болох, харьяандаа өөрийн чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай эрдэм
шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори» бусад нэгж ажиллуулахаар уг хуульд зааж
өгсөн байна.
ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараахан 1996 онд ШУА-ийн ээлжит Их чуулган болж, ШУА-ийн удирдлагыг сонгох асуудлыг авч хэлэлцэн, ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Б.Чадраа, дэд ерөнхийлөгчөөр доктор Б.Энхтүвшин, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Т.Галбаатарыг сонгосон байна. ШУА нь эрдэм шинжил-гээний хүрээлэн, их дээд сургуулиудын эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүнтэй хэд хэдэн комисс байгуулж, ШУА-ийн хүрээнд мөрдөх дүрэм, журам, шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, шинжлэх ухаан, технологийн тухай хууль, технологи дамжуулах тухай хууль, патентын тухай хууль, оюуны өмчийн тухай хууль, соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэг хуулиудын төсөл, санал боловсруулах ажлуудыг эхлүүлсний үр дүнд эдгээр хуулийг 1998-1999 онуудад УИХ баталсан байна. Ингэснээр ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагууд зах зээлийн нийгмийн шинэ тогтолцоонд үйл ажил-лагаагаа явуулах эрх зүйн орчны суурь үндсэндээ бүрдсэн байна.
1998 оны 5 дугаар
сарын 7-ны өдөр УИХ-аар батлагдсан Шинжлэх ухаан технологийн тухай хуульд
“Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг
Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулиар
зохицуулна, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь зөвлөлийн дүгнэлтийг
үндэслэн шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг өөрийн бүтцэд байгуулж
болно, Төрийн бус өмчийн шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаатай
холбогдсон харьцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна” гэж
заажээ.
Монгол улсын
Шинжлэх ухаан технологийн хүрсэн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, шинжлэх ухаан,
технологийг XXI зуунд хөгжүүлэх бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлох зорилгоор
шинжлэх ухааны Үндэсний анхдугаар чуулганыг 1999 оны 11 дүгээр сарын 26-нд
зохион байгуулсан юм. Чуулганаас Монгол улсын Шинжлэх ухаан технологийг ойрын 10
жилд хөгжүүлэх хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдлын тухай
хуулийн төсөл зэрэг асуудлаар зөвлөмж гаргажээ. ШУА нь нийгэм,
физик-математик-хими, геологи-газарзүй, техник-технологи» анагаах, биологи-
хөдөө аж ахуйн салбараар Бага чуулганыг зохион байгуулж, уг бага чуулган нь
улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд
заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.
Засгийн газрын 1997
оны 31,32 дугаар, 1998 оны 162,196 дугаар тогтоолуудаар Монгол улсад дор дурдсан
эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, нэгдлүүдийг ажиллуулахаар заасан байна. Үүнд:
Физик-технологийн хүрээлэн, Цөмийн физикийн судалгааны төв, Математикийн
хүрээлэн, Хими, хими-технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн
хүрээлэн, Гео-экологийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Геологийн хүрээлэн,
Геологи-уул уурхайн хүрээлэн, Палеонтологийн судалгааны төв, Одон орон
гео-физикийн судалгааны төв, Информатикийн хүрээлэн, Эдийн засгийн хүрээлэн,
Үндэсний хөгжлийн хүрээлэн, Зах зээл судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Ус
цаг уурын хүрээлэн, Ургамал-газар тариалангийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн,
Мал эмнэлгийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн
хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Барилга-архитектурын
судалгаа туршилт-үйлдвэрлэлийн корпорац /СТҮК/, Хөнгөн үйлдвэрийн СТҮК,
Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорац, Электрон
техник, машин судлалын СТҮК, Сэргээгдэх эрчим хүчний СТҮК, Шинжлэх
ухаан-технологийн мэдээллийн СТҮК, Хөдөө аж ахуйн техникийн СТҮК, Эрчим хүчний
СТҮК, Хүнсний СТҮК гэсэн 30 эрдэм шинжилгээний байгууллага орсон юм. Хожим нь
Археологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн харьяа Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон
улсын хүрээлэнг нэмж байгуулжээ.
УИХ-ын 1998 оны 5
дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан
технологийн талаар төрөөс баримтлах бодлого”-д шинжлэх ухааны талаар төрөөс
барих зорилтыг “Монгол улсын хөгжин дэвших нэг үндэс нь шинжлэх ухаан,
технологийн давшингуй хөгжлийг хангах явдал мөн бөгөөд энэ салбарын дэвшил нь
эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, оюуны баялгийг арвижуулах эх сурвалж,
эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндэс суурь учир шинжлэх ухаан,
технологийг хөгжүүлэхэд төрөөс онцгой анхаарал тавина” гэж тодорхойлжээ.
2001 оны 7 дугаар
сард ШУА-ийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, ШУА-ийн ерөнхийлөгчөөр Б.
Чадрааг улируулан сонгож, дэд ерөнхийлөгчөөр Б.Энхтүвшин, Т.Галбаатар, эрдэмтэн
нарийн бичгийн даргаар Д.Рэгдэл нарыг сонгожээ. ШУА-ийн шинэ удирдлага зах
зээлийн эдийн засаг болон шинжлэх ухааны тухай багц хуулийг амьдралд
хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, удирдлагын менежментийг сайжруулахад
ШУА-ийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж эхэлсэн байна. УИХ дээд боловсролын
тухай хуулийг баталснаар дээд сургуулиуд нь бакалавр, магистр, боловсролын
доктор (Ph.D) гэсэн тасралтгүй шаталсан сургалт явуулах болж, урьд өмнө Монгол
улсад хэрэгжиж хэвшсэн доктор, дэд доктор гэсэн эрдмийн зэргийг зохицуулж,
барууны зарим орны жишгийг харгалзан боловсролын докторын зэргийг их
сургуулиуд, шинжлэх ухааны докторын зэргийг ШУА олгох болов.
ШУА-ийн эрхзүйн
орчныг сайжруулах чиглэлээр хийгдсэн нэг томоохон алхам бол УИХ-аас 2006 онд
Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал
юм. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд
оролцогч төр, бизнес, эрдэм шинжилгээний байгууллагуудын харил-цааг зохицуулах,
захиалагчдын хариуцлагыг дээшлүүлэх, хувийн секторын оролцоог нэмэгдүүлэх,
эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох, тэдний эрх зүйн хийгээд
нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, шинжлэх ухаан, технологийн салбарт
онцгой амжилт гаргасан эрдэмтдийг шагнаж урамшуулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг
дээшлүүлэх, цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, судлаачдын ёс зүйн хэм хэмжээг тогтоох
зэрэг одон чиглэлээр ахиц дэвшил гарах бодомж буй бодсон байна.
Сүүдийн жилүүдэд
бүтэц зохион байгуулалтын хүрээнд багагүй ажид хийгдэв. ШУА-ийн 2004 оны 12
дугаар сарын 23-ны өдрийн Их чуулганаар өөрийн эрх зүйн байдлын тухай хуулиар
одгогдсон эрх хэмжээнийхээ дагуу Анагаах ухааны салбарын бага чуулганыг Монголын
анагаах ухааны академи (МАУА) бодгон өргөтгөн зохион байгуулав. Энэ нь манай
ШУА-ийн бүтцийн анхны салбар академи болсон юм. Монголын анагаах ухааны академи
нь 43 гишүүнтэй бөгөөд Дэлхийн анагаах ухааны академиудын холбооны гишүүн байгууллага
болоод байна. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн
139 дүгээр тогтоолоор ШУА-ийн харьяанд Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори,
мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Эрдэс
боловсруулалтын технологийн хүрээлэн, Технологийн инкубатор төвийг шинээр
байгуулав. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын 270 дугаар
тогтоолоор, ШУА-ийн харьяанд Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг байгуулсан
ба энэхүү төв нь Завхан аймгийн Улаагчны хар нуурыг түшиглэн үйл ажиллагаагаа
явуулдаг, манай гидробиологичдийн олон жилийн судалгааны ажлын үр дүнд орон
нутагт эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн явуулах суурин судалгааны бааз,
түшиц газар болж бай-гаагаараа ихээхэн онцлогтой юм.
ШУА-ийн удирдлагын
бүтцийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохистой болгох, академиас хэрэгжүүлж
буй үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2009 оноос ШУА-ийн удирдлагын зохистой
бүтцийн талаар санал боловсруулах ажлын хэсэг, инновацын дэд бүтцийн
байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, цаашдын зорилтыг тодорхойлох
ажлын хэсэг, шинжлэх ухаан, технологийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
салбарын хэмжээнд мөрдөгдөж буй эрхзүйн баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах,
тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан нь Монгол
Улсын шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэн, үйл ажиллагаа-ны
нэгдлийг хангах, санхүүгийн механизмыг боловсронгуй болгох, эрдэмтдийг дэмжих,
залгамж халааг бэлтгэх чиглэлээр салбарын менежментийг сайжруулах томоохон ажил
болсон болно.
ШУА-ийн 2009 оны 9
дүгээр сарын 16-ны ээлжит Их чуулганаар Монгол улсын ШУА-ийн бүтцэд Хөдөө аж
ахуйн шинжлэх ухааны академийг (ХААШУА) байгууллаа. ШУА-ийн Биологи-хөдөө аж
ахуйн Бага чуулганы хөдөө аж ахуйн салбар нь өргөжин ийнхүү ХААШУА болсон билээ.
Манай улсын хувьд судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх
хамгийн ойр дөхөм шинжлэх ухааны салбар бол хөдөө аж ахуй бөгөөд энэ салбарт
“шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэл-бизнес” гэсэн хэлхээг бодитой хэрэгжүүлэх
илүү боломжтой юм. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж
буй бодлогыг хэрэгжүүлэхэд ХААШУА чухал үүрэг гүйцэтгэнэ гэж асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага нь үзэж ихээхэн ач холбогдол өгсөн байна.
Шинжлэх ухааны
байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн
газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолд төрийн өмчит
эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх,
чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим хүрээлэн, төвүүдийг нэгтгэн
зохион байгуулахаар заасан билээ. Мөн энэ тогтоолоор эрдэм шинжилгээний байгууллагуудын
төсвийн бус орлогыг банканд байршуулж, шинжлэх ухаан, технологийн үйл
ажиллагааг өргөжүүлэх зориулалтаар захиран зарцуулах эрхийг Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яаманд олгохыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.
Шинжлэх ухаан
технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг Монгол улсын Засгийн газрын 2017
оны 295 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан билээ. Мөн Монгол улсын Засгийн
газрын 2018 оны 233 дугаар тогтоолоор “Инновацын талаар төрөөс баримтлах
бодлого”-ыг батлав. Монгол улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах,
үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог
нэмэгдүүлэхэд
шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын бүтээлч, цогц үйл ажиллагааг
хангахад эдгээр бодлогын баримт бичгүүдийн гол зорилт оршиж байгаа болно.
Монгол Улсын
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2019 оны 9 дүгээр сарын 26-27-нд “Шинжлэх
ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын ач холбогдол нь өнгөрсөн хугацаанд
манай шинжлэх ухааны салбарын олсон ололт, амжилтыг нэгтгэн дүгнэж, гаргасан
алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс боловсруулан баталсан шинжлэх
ухаан, технологи, инновацын бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга
замыг тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилго, зорилтыг томьёолоход чухал түлхэц
өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацад хандах нийгмийн өнөөгийн чиг
хандлагыг өөрчлөхөд оршиж байсан бөгөөд их хурал ч энэ зорилгоо амжилттай
хэрэгжүүлж чадсан юм.
Шинжлэх ухаан, инновацын
төвийн кластер нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгт
хүрээлэнд 4,8 га талбайд баригдах ба 74,300 m2 талбай бүхий үндсэн долоон хэсэг
барилга, байгууламжаас бүрдэх уг цогцолборыг 2022 онд ашиглалтад оруулахаар
ажиллаж байна. Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй,
салбар дундын, нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис,
номын сан, хурлын танхим, биеийн тамир, спортын цогцолбор, олдвор, дээж
хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлах
бөгөөд төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн 3300 орчим эрдэмтэн
судлаач, ажилтан албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи,
инновац, танин мэдэхүйн төв хэлбэрээр ажиллах юм. Өнөөдөр манай улсын шинжлэх
ухаан, технологийн үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм
шинжилгээ, судалгааны 65 байгууллага, эдгээрээс төрийн өмчийн 35, хувийн
хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага 7, төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн
13 их сургууль идэвхтэй оролцож байна. Мөн тэдгээрийн дэргэд 30 гаруй гарааны
компани судалгаа шинжилгээний үр дунг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж
байна. 2018 оны статистик мэдээгээр, шинжлэх ухааны салбарт нийт 4,277 хүн
ажиллаж байгаагийн 75,8 хувь буюу 3,246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь
гэрээт ажилтан байна. Үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь нь буюу бүтэн
цагийн 1,917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн дотор шинжлэх ухааны доктор
(Sc.D) 109, доктор (Ph.D) 724, магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан
1071 байгаа нь судалгаа, боловсруулалтын салбарт ажиллагсдын 58.6 хувийг бүрдүүлж
байна.