Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Билгүүн

Нийтлэсэн

  • 2024-07-02
  • 0

Хамтын ажиллагааны мэдээлэл

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи (ШУА) нь Судар бичгийн хүрээлэнгийн үеэс эхлэн Монголын эрдэмтдийн төлөөллийн байгууллага байж, эрдэм судлалын ажлыг удирдан зохион байгуулж, төр-шинжлэх ухаан-бизнесийн холбоог бүх шатанд хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурал, БСШУСЯ, БОАЖЯ, Сангийн яам, ЭМЯ, БХБЯ, ЗТЯ, УУХҮЯ, НЗДТГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Архивын Ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, их дээд сургуулиуд, хувийн компаниуд болон орон нутгийн байгууллагуудтай хамтран хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд улс орны нийгэм эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх, Засгийн газар, яамдын бодлогын хөтөлбөр, баримт бичиг боловсруулах болон захиалгат төсөл, даалгаварт ажил гэрээгээр гүйцэтгэх зэрэг олон хэлбэрээр хамтран ажилласаар ирлээ.

ШУА нь дараах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Үүнд:

Гэрээ байгуулсан

байгууллага

Гэрээ байгуулсан огноо

Хүчинтэй хугацаа

 

2020 он

 

1.

Оюуны өмчийн газар

2020

 

 

2.

Сити-Агро ХХК

2020

 

 

2019 он

1.     

МУБИС

2019-01-22

4

 

2.     

Архивын Ерөнхий газар

2019-05-10

2

 

2018 он

3.     

Эрүүл мэндийн Яам

2018-05-28

5

 

4.     

Нийслэлийн захирагчийн алба

2018-08-16

2

 

5.     

Эрдэнэт үйлдвэр ХХК

2018-09-27

1

 

6.     

Батлан хамгаалахын Яам

2018-11-28

2

 

7.     

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл

2018-11-30

5

 

8.     

МУИС, Бизнесийн сургууль

2018-12-28

1

 

2017 он

9.     

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз

2017-05-17

Хугацаагүй

 

10.  

Байгаль орчин аялал жуулчлалын яам

2017-05-17

3

 

11.  

Олон улсын түрэг академи

2017-05-26

1

 

12.  

Үндэсний хөгжлийн газар

2017-09-01

3

 

13.  

Хууль сахиулахын их сургууль

2017-10-11

2

 

2016 он

 

14.  

Мэдээллийн технологийн үндэсний парк

2016-01-04

3

 

15.  

Аж үйлдвэрийн Яам

2016-02-24

3

 

ШУА-ийн нь үндсэн чиг үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим асуудлаар шинжлэх ухаанд суурилсан тодорхой үр дүнг холбогдох газруудад ЗӨВЛӨМЖ болон бусад хэлбэрээр хүргэж ажиллав. Тухайлбал: 

 - Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлуудыг шүүн хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид төрийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоонд, эрхзүйн орчны хүрээнд, салбарын болон хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд ямар ажил хийж болох, Аж үйлдвэр, инновацийн яам, Тоон технологийн хүрээлэн, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын Зөвлөлдөх хороо байгуулах зэрэг асуудлыг тусгасан болно.

- ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг;

- 3D printing хэлэлцүүлэг;

- Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг: Шинэ хандлага, шинэ боломж хэлэлцүүлэг;

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дарханы урлаг: түүх орчин үе” эрдэм шинжилгээний хурал;

- Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт -2030” бодлогын баримт бичиг;

- “Шөнийн эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж“ хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” зөвлөмж; 

- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” эрдэм шинжилгээний хурал; 

- Биологийн бага чуулган Монголын анагаах ухааны академитай хамтран “Эмийн ургамлын ашиглалт, хамгаалалт, экспортын асуудалд” эрдэм шинжилгээний хурал;

- Нийгмийн ухааны салбарын эрдэмтэд “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал;

- УИХ-ын Тамгын газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран "Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: мэдлэгээс төрийн бодлого" эрдэм шинжилгээний олон улсын хурал;

- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын НББСШУ-ны болон БОХХАА-н байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөнд тусгуулах зөвлөмж, 

- Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт -2030” бодлогын баримт бичиг;

- Байгалийн ухааны салбараас Анагаах ухааны академитай хамтран “Эмийн ургамлын ашиглалт, хамгаалалт, экспортын асуудалд” хэлэлцүүлэг;

- Нийгмийн ухааны салбарын эрдэмтэд  “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал; 

- УИХ-ын Тамгын газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран  "Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: мэдлэгээс төрийн бодлого" эрдэм шинжилгээний олон улсын хурал;

- Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойд зориулан “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон хурлуудыг тус тус зохион байгуулсан бөгөөд хурлаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

МАУА-ийн эрдэмтэд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг 2019-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний аргачлал, журам боловсруулж, төр, засгийн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь” инновацийн төслийн хүрээнд Анагаах ухааны салбарын нэр томьёоны өгөгдлийн сан бүрдүүлэх хэсгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран Фраскатын ангиллын дагуу боловсруулж, МАУА-ийн чуулганаар хэлэлцүүлэн төслийн багт хүлээлгэн өгч, анагаах ухааны салбарын редакцын уншилтад бүрэн шилжүүллээ. 

ХААШУА-ийн эрдэмтэд “Бэлчээрийн тухай” хууль, “Монгол малын үржлийн ажлын стратеги”, “Инновацийн тэргүүлэх чиглэл тогтоох”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр-II” бодлогын баримт бичгийн төсөлд саналаа нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Мөн газар тариалангийн салбарын судлаачид, хөрс агрохимийн мэргэжилтнүүд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, уг хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 318 тоот тогтоолоор баталсан байна.


Хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар:

ШУА нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран Нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг технологийн шийдлүүд болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах зорилгоор “ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  цахим хурлыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр  зохион байгууллаа.  Тус хурлыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл мэндийн сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хими, Химийн технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газар, “Эко-Ази” Байгаль орчны дээд сургууль, “Анагаах ухааны мэргэжилтнүүдийн академи” ТББайгуулага, Таван толгой түлш” ХХК, гадаадаас Сент Лиус дахь Вашингтоны Их Сургууль зэрэг 16 байгууллагын 40 орчим төлөөлөгчид оролцон дараах зөвлөмжийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Мөн Хөрсний бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар байгуулагдаж шат шатны ажлууд хийгдэн ажиллаж байна. 

Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутагт “Эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв” байгуулагдлаа. Тус төв нь Монгол улс-БНХАУ-ын засгийн газар хоорондын хамтарсан  “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төслийн хүрээнд байгуулагдсан. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Уртнасангаар удирдуулсан уг төслийг  2018 оноос ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөр монголын Багшийн Их сургууль, Тариалан Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнд  зайнаас тандах аргаар Монгол орны бэлчээрийн талхагдлын зэрэг,  газрын доройтол болон түүний тархалтыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох юм. Түүнчлэн хахир-хүйтэн өвөл, хуурай-халуун зун бүхий эрс тэс уур амьсгалтай, харилцан адилгүй ландшафт-газарзүйн нөхцөлд тохирсон бэлчээрийг нөхөн сэргээх технологийг нутагшуулах, олон наст, үет буурцагт ургамлын нутгийн болон нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой юм.

ШУА нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран Монгол орны ус хангамжийн нөөц, хомсдол, ундны усны чанарын асуудлаар Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Завхан, Увс, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд судалгаа шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн захиалгат байгууллагуудад хүлээлгэн өгч байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тэй “Цагаан тоосны тархалтын загварчлал”, “Цагаан тоосны шинж чанар-тархалтын судалгаа” сэдвээр хамтран ажиллах гэрээ байгуулж, хэмжилт судалгаа явуулсны дүнд цагаан тоосны загварчлал боловсруулах боломж бүрджээ. “Эрдэнэт үйлдвэрийн химийн хорт болон аюултай бодисын менежментийг сайжруулах”, “Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдэд ажилласан тосноос молибдений флотацийн цуглуулагч гаргах судалгаа”, “Цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлыг гүйцэтгэх, ашиглах, устгах арга технологийг сонгох, зөвлөмж боловсруулах”  зэрэг ажлуудын тодорхой хэсгийг  хийж гүйцэтгэлээ.