Оюуны бүтээлдээ эрхийн хамгаалалт хийлгэх зохион бүтээгч, зохиогчид “Технологи задлах маягт”-ыг бөглөн ШУА-ийн Инновац, технологийн хэлтэс (ШУА-ийн төв байр 404 тоот/Оюуны өмч, технологи хариуцсан мэргэжилтэн otgontuya@mas.ac.mn-линкээр)-т ирүүлнэ. Ирүүлсэн маягтын дагуу оюуны бүтээлийг бүртгэн урьдчилсан хайлт хийж, дүгнэлт гаргана.
ШУА нь Оюуны бүтээлд урьдчилсан хайлт хийж, дүгнэлт гаргасны дараа зах зээлд нэвтрүүлэх боломжтой эсвэл захиалгат төсөл, судалгааны ажлын гэрээнд оюуны өмчийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн бол бүтээлд эрхийн хамгаалалт хийлгэнэ.
Зохион бүтээгч нь эрхийн хамгаалалт хийлгэхэд шаардлагатай бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодорхойлолтыг ирүүлнэ.
Оюуны өмчийн өргөдөл
ШУА нь эрхийн хамгаалалт хийлгэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, монгол, гадаад болон олон улсын оюуны өмчийн байгууллагад мэдүүлэг гаргах ажлыг зохион байгуулна.
Зохион бүтээгч, зохиогч нь оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдлийн маягтыг бөглөж ШУА-д ирүүлнэ (Патентын тухай хууль 16.1).
Өргөдлийн маягтыг доорх холбоосоор татна уу.
Шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийн маягт татаж авах
Барааны тэмдэг, Газарзүйн заалтын мэдүүлгийн маягт татаж авах
Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт татаж авах