Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэм шинжилгээний байгууллага Эрдэмтдийн анхааралд
Эрдэм шинжилгээний байгууллага  Эрдэмтдийн анхааралд

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

Археологийн хүрээлэн
Биологийн хүрээлэн
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
Газарзүй, гео-экологийн хүрээлэн
Геологийн хүрээлэн
Математик, тоон технологийн хүрээлэн
Одон орон, геофизикийн хүрээлэн
Олон улс судлалын хүрээлэн
Палеонтологийн хүрээлэн
Тархи, сэтгэл судлалын хүрээлэн
Технологийн инкубатор
Түүх, угсаатны зүйн хүрээлэн
Физик,  технологийн хүрээлэн
Философийн хүрээлэн
Хими, химийн технологийн хүрээлэн
Хэл зохиолын хүрээлэн
 
Захиралд нэр дэвшигч нь тухайн хүрээлэнгийн судалгааны чиглэлээр мэргэшсэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбар, лабораторийн эрхлэгч, түүнтэй дүйцэх шинжлэх ухааны байгууллагын удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан,  хүрээлэнгийн судалгааны чиглэлээр сүүлийн 5 жилд гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, патентын эрх хамгаалсан, монограф гаргасан, доктор (Ph.D), эсвэл шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэгтэй байна.
 
Нэр дэвшигчид нь дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17.30 цагт багтаан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- бичгээр гаргасан хүсэлт
- иргэний үнэмлэх
- боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт 
- үйл ажиллагааны хөтөлбөр  
- нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт (e-mongolia лавлагаа)
- бүтээлийн жагсаалт
 
Тайлбар: Үйл ажиллагааны хөтөлбөр нь Шинжлэх ухааны Академийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, ШУА-ийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, тухайн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
 
Бүрдүүлэх материал болон захирлын албан тушаалд тавигдах шаардлага хангасан нэр дэвшигчид дараах шалгалт өгнө.
- Хууль эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг 
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар 
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар 
- Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар
- Төсөв, санхүү, хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар
 
Шалгалтын хуваарийн мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.
 
ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтжурам болон Хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтын журам бусад холбогдох материалыг ШУА-ийн цахим хуудас (www.mas.ac.mn)- наас үзэж танилцана уу.
 
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
 
Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо,
ШУА-ийн хүрээлэнгүүдийн хотхон
 
Харилцах утас:  263872, 267827
  Цахим хуудас: www.ac.mn
 


Бусад мэдээлэл