Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилготой ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээний "ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН"-ний төрөл 2022 оны 11 сарын 11-12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)-ны спорт зааланд зохион байгуулагдана.
Тоглолтын хуваарийг энд дарж авна уу
Волейболын эрэгтэй багийн сугалааг эндээс татна уу
Волейболын эмэгтэй багийн сугалааг эндээс татна уу
ЯВАГДАХ ДҮРЭМ
1. Багийн гишүүд талбайд бүрэн гарснаар тоглолт эхэлнэ.
2. Хүлээлгийн хугацаа 5 минут байна.
3. Бүх тоглолт 15 оноогоор явагдана.
4. Түрүүлж 2 үе авсан баг хожил авна.
5. 1 тоглолтод 4 удаа бүтэн солилцоо хийж болно.
6. Үе тус бүрд 1 удаагийн завсарлага авч болно. 1-р үед завсарлагаа ашиглаагүй тохиолдолд дараагийн үед ашиглаж болно.
ХУГАЦАА, ГАЗАР:
2022 оны 11 сарын 11-ний Баасан гарагийн 8:00 цагт эхэлнэ.
Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)-ны спорт заал
БАЙР, ШАГНАЛ:
1-р байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шилдэг тоглогч: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нийцсэн Монгол улсын засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага байна.
- Багийн гишүүд нь Нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг сүүлийн 3-аас дээш сар тухай байгууллагаар төлөгдсөн үндсэн албан хаагч байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг 2022 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт цахимаар хавсаргана.
- Багийн бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм шинжилгээний ажилтан байна.
- Волейбол, Сагсан бөмбөгийн эрэгтэй багт төрөл тус бүрд 1 хүртэлх тооны тухайн байгууллагын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд оролцоогүй эмэгтэй үндсэн албан хаагч оролцож болно.
Б.Майнбаяр – 88069440 (ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн)
Д.Даваадорж – 99089292 (ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн)
Ц.Энхжаргал - 99003172 (ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн)
Э.Байгалмаа - 80463344 (Гамшиг судлалын үндэсний хүрээлэн)