Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Судалгааг үнэлэх ёс зүй ба инновацын бодлого: Өгөгдөл ба хиймэл оюун ухаан
Судалгааг үнэлэх ёс зүй ба инновацын бодлого: Өгөгдөл ба хиймэл оюун ухаан

2024 оны 11-р сарын 13-ны Лхагва гараг,
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА)
15:00 - 17:00 (Улаанбаатарын цагаар); 8:00 - 11:00 (Брюсселийн цагаар)

Онлайн (бүртгэл): ZOOM Meeting https://us02web.zoom.us/meeting/register/tZUsfuisrj8pGNStmh9qSaN8deX323lLAemj#/registration
Танхим: ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим, БЗД 13-р хороо, Улаанбаатар 13330.
An international workshop on ethics and innovation policy for research assessment Best practices for data and AI

Хамтрагч байгууллага:
Судалгааны үнэлгээг ахиулах эвсэл (CoARA-ERIP, FORCE11),
Шинжлэх ухааны хэвлэн нийтлэлд хиймэл оюун ухааныг ашиглах шалгуурыг боловсруулах" FORCE11 бүлэг (RA4AI),
БНХАУ-ын ШУА-ийн Компьютерын сүлжээ мэдээллийн төв (CAS-CNIC),
Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн өгөгдлийн хороо (CODATA),
CANGARU (ChatGPT, Generative Artificial Intelligence, and Natural Large Language Models for Accountable Reporting and Use),
Европын Нээлттэй Шинжлэх Ухааны Клаудын Хиймэл оюун ухаан, өгөгдөлд визуализац хийх бүлэг (EOSC-Future-RDA AIDV),
Беларусын ШУА,
Африкийн Нээлттэй Шинжлэх Ухааны Платформ (AOSP),
Aфрикийн Их Сургуулиудын нийгэмлэг (AAU),
Ёс зүйн Мэдээллийн Үүсгэл (EDI): Эксетерийн их сургууль, Мюнхений техникийн их сургууль
Сургалт семинарын товч танилцуулга
Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд шинжлэх ухааны хэвлэн нийтлэлд хяналттай, уян хатан үнэлгээний аргачлал шаардлагатай болж байна. LLM (Large Language Model)-ийн ёс зүйн асуудлаас эхлээд өгөгдөл, алгоритм, программ хангамж зэрэг судалгааны дижитал объектуудыг хүлээн зөвшөөрөх хүртэл тодорхой, нээлттэй үнэмшилтэй үнэлгээний стандартууд хүлээлттэй хэвээр байна. Энэхүү сургалт семинарт өгөгдөл, хиймэл оюун ухааны тусламжтайгаар уламжлалт үнэлгээний загварыг өөрчилж буй дижитал салбарт судалгааны үнэлгээ, ёс зүйн стандартуудыг хөгжүүлэх арга зам, хиймэл оюун ухааныг шинжлэх ухааны салбарын хэвлэн нийтлэлд ашиглах удирдамж боловсруулах, зохиогчийн эрхийн асуудал, чанар, агуулга түүний үнэлгээ зэрэгт хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүргийг стандартчилах зорилго бүхий CoARA-ERIP, FORCE11 судалгааны бүлгүүдийн туршлагыг танилцуулах юм.
Сургалт семинарын үр дүнд хиймэл оюун ухааны ёс зүйтэй хэрэглээ, өгөгдлийн менежмент, судалгааны үнэлгээний бодлогын талаар бүрэн ойлголтыг авах боломжтой бөгөөд оролцогчид кейс судалгаа, хамтарсан хэлэлцүүлэг, дадлага ажлуудыг гүйцэтгэн, хиймэл оюун ухааны ёс зүйн талаарх ойлголт түүний ил тод байдал, судалгаанд ашигласан дижитал объектуудыг үнэлэхэд шударга, нээлттэй, үнэмшилтэй шалгуурыг хэрэглэх зэрэгт дадлагажин суралцах болно.
Энэхүү сургалтад өгөгдлийн менежмент, хиймэл оюун ухааны ёс зүйн асуудал түүний үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байгууллагуудын мэргэжилтнүүд оролцоно.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА) нь хөгжиж буй шинжлэх ухааны бүлгүүдэд тохирох судалгааг үнэлэх ёс зүйн тогтолцоог бий болгох талаар академик орчинд стандарт мөрдүүлэхэд шаардагдаж буй зөвлөмж, бодит алхмууд, сорилтын талаар хэлэлцүүлэг хийнэ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Компьютер сүлжээ мэдээллийн төв (CAS CNIC)- нь хиймэл оюун ухаанд суурилсан үнэлгээнд өгөгдлийн бүрэн бүтэн байдал, ил тод байдлыг хангах бодлогын тогтолцоо, өргөдлийн менежментийн талаар хэлэлцүүлнэ.
Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн Өгөгдлийн Хороо (CODATA)-нь дижитал объектын судалгааны үнэлгээнд ёс зүй, судалгааны шударга байдлыг хангах бодлого бүхий хандлагыг хэрхэн хөгжүүлэх асуудлаар хэлэлцүүлэн зөвлөмж өгөх юм.
CANGARU нь LLM загваруудыг судалгаанд ашиглах, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй үр дүнг хариуцлагатайгаар чиглүүлэхэд чухал шаардлагатай ёс суртахууны болоод практик асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэх болно.

Сургалт семинарт хэлэлцүүлэх сэдвүүд
1. Шинжлэх ухааны салбарын хэвлэл нийтлэлд тохиолддог гол сорилтууд
Хурдацтай, дижитал технологид суурилсан орчин нөхцөлд ил тод, нээлттэй байдал, чанар, хариуцлагыг хянан магадлах зэрэг шинжлэх ухааны хэвлэн нийтлэлд тулгардаг өнөөгийн сорилтууд, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, стандартыг хэрэгжүүлэхэд судлаачид болон экспертүүдэд учирч буй хүндрэл сорилтууд;
2. Шинжлэх ухааны хэвлэн нийтлэлд үзүүлсэн LLM-ийн ёс зүйн үр дагавар
Зохиогчийн эрх, хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн контентыг хариуцлагатай ашиглах асуудалд анхаарлаа хандуулж, LLM-ийн ёс зүйн нарийн төвөгтэй байдлын стратегийн талаар ярилцах, бүтээлийн агуулга ба шинэлэг тал, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй гаралтын нөлөөлөл гэх мэт асуудлууд;
3. Дижитал судалгааны объектыг хүлээн зөвшөөрөх, дэмжих тогтолцоо
Дижитал судалгааны объектуудыг (өгөгдлийн багц, программ хангамж, алгоритм, загвар гэх мэт) үнэлэх, хүлээн зөвшөөрөх өнөөгийн хандлагыг хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний ажилд дижитал объектыг ашиглах, дэмжих тогтолцоог сайжруулах арга замыг судалж, хүлээн зөвшөөрүүлэхэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах асуудал;
4. Дижитал судалгааны үнэлгээний бодлогын стандартыг боловсруулах
Өгөгдлийн менежмент, ил тод байдал, ёс зүйн стандартад үндэслэн дижитал орон зайд судалгааг үнэлэх шилдэг туршлага, аргачлал ба бодлогын удирдамжийг тодорхойлох ба судалгааны үнэлгээний цогц, найдвартай хариуцлагатай практикийг дэмжих тогтолцоо;
5. Судалгаа, үнэлгээний дижитал хэрэгслийг хамтран хөгжүүлэх
Судалгаа, үнэлгээний практикийг сайжруулах боломжтой шинэ дижитал хэрэгслүүдийн хэлэлцүүлэгт оролцогчдыг татан оролцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үнэлгээний аргачлалыг хялбаршуулах, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, дижитал судалгааны үр дүнг үнэлэх, үйл явцыг оновчтой болгох, нөөцийг бий болгох боломж бүхий хамтын ажиллагааг эрэлхийлэх юм.

                                                         Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи


Бусад мэдээлэл