Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Г.ПҮРЭВДОРЖ: УТААНААСАА САЛЪЯ Л ГЭЖ ХҮСЧ БАЙВАЛ ЦАХИЛГААН ХАЛААГУУРТ ШИЛЖИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ
Г.ПҮРЭВДОРЖ: УТААНААСАА САЛЪЯ Л ГЭЖ ХҮСЧ БАЙВАЛ ЦАХИЛГААН ХАЛААГУУРТ ШИЛЖИХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ

Шинжлэх ухааны Академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Хүйтэн сэрүүний улирал эхэлж, тун удахгүй бид өнөөх л утаа тортогтойгоо золгоцгоох нь. Утаа багасах болов уу?


-Улаанбаатар хотын орчны бохирдол буюу агаар, ус, хөрсний бохирдол гамш- гийн хэмжээнд хүрсэн. Үүнийг ч Монгол Улс хүлээн зөвшөөрсөн. Учир нь 2017 оны нэгдүгээр сарын 10-нд орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ хэмээн хүлээн зөвшөөрч, Үндэс- ний аюулгүй байдлаас зөвлөмж гаргасан. Иймд Засгийн газраас цахилгаан халаагуурт шилжүүлэх зэрэг хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Миний хувьд цахилгаан халаагуурт шилжүүлснийг хамгийн зөв үр дүнтэй арга гэж ойлгож байгаа.

Ер нь бол утааг бууруулах арга хэмжээг 1986 онойс эхлэн ярьж эхэлсэн юм шүү дээ. Тэр үөд би анх эрдэм шинжилгээний ажилтан болж байлаа. Тухайн үед Засгийн газраас тусгай комисс хүртэл гарч ажилласан. Дэнжийн мянгад нэг мянган ширхэг дулаан хураагууртай цахилгаан зуух тавьж ажиллаж байсан. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох яам тамгын газрууд 31 жил ажилласан байна. Гэсэн ч утааг арилгаж чадаагүй л байна. Бүр гамшгийн хэмжээнд хүртлээ нэмэгджээ. Агаарын бохирдол ард түмэнд маш их хохирол учруулж байна. Ер нь агаарын бохирдолд хохирохгүй иргэн гэж үгүй. Дэлхийн банкнаас 2011 онд гаргасан судалгаагаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болоод ард иргэдийн эрүүл мэндэд 400 сая долларын хохирол учирч байна" гэсэн байдаг. Ингэхээр бидэнд агаарын бохирдлыг бууруулахаас өөр зам байхгүй.


-Агаарын бохирдлыг бууруулахын тулд арга хэмжээ аваад байгаа хэрнээ тийм ч дорвитой байж чадахгүй байх шиг?


-Судлаач тэр дундаа олон жилийн турш энэ чиглэлд анхаарлаа хандуулж, зарим ажилд нь гар бие оролцож байсан хүний хувьд Улаанбаатар хотын утааг бууруулах боломжтой гэж харж байгаа. Гагцхүү бид даацтай арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймдээ ч 31 жил болоход өмнөхөөсөө бүр дорджээ. Энэ утаа хотын захын гэр хорооллоос л үүдэлтэй шүү дээ. Ашигт үйлийн коэффициент багатай уламжлалт зууханд гал түлснээр их хэмжээний утаа гарч байгаа юм. Ердийн зуухны ашигт үйлийн коэффициент нь 40-50 хувиас хэтэрдэггүй. Тавин хувь нь л дулаан болно гэсэн үг. Иймээс зуухыг сайжруулах гэж олон жил үзсэн. Сайжирч чадаагүй. Дэлхийн банк, Мянганын сорилтын сангийн тусламжтайгаар бараг л айл бүрт зуух тараасан. Гэсэн ч үр дүн байхгүй. Яахав багахан хэмжээгээр буурсан байх л даа. Гэхдээ агаарын бохирдолгүй болгож чадаагүй. Дараа нь түлшийг сайжруулах гэж оролдсон. Яахав сайн түлш байхад агаарын бохирдол бага хэмжээгээр буурна. Гэвч өндөр түвшний зуух байж чадахгүй байгаа учраас мөн л төдийлөн үр дүнтэй биш. Гэр хороололд өндөр түвшний зуух ашиглах бололцоо муутай учраас өнөөх утаа гарсаар л байна. Зуух түлш зэргээс гадна Улаанбаатар хотын байгал цаг уурын нөхцөл байдал агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Өвөл болохоор аль ч нутаг дэвсгэрт агаарын инверсийн үзэгдэл буюу агаарын эсрэг урсгалын тогтмолшил үүсчихдэг юм. Энэхүү тогтсон агаараар утаа нэвтэрч чаддаггүй. Харин 7-8 м/сек салхилж байж утаа арилдаг. Хэрэв салхилахгүй бол өдөр болгоны утаа нэмэгдсээр байгаад бүр гамшгийн хэмжээнд очих нь бий. Бид энэхүү байгалийн үзэгдлийг яаж ч өөрчилж чадахгүй шүү дээ. Энэ мэт зүйлсээс улбаалж утаан зуд гэгч бидэнд нүүрлэчихээд байгааюм. Зарим хүмүүс уул сэтэлчихвэл утаа багасчих юм биш үү гэж ярьдаг. Тэрэн шиг худлаа юм үгүй. Үүнийг манай цаг уурын эрдэмтэд өөсрдийнхөө судалгаан дээр математик загвараар тооцож гаргасан шүү дээ.


-Тэгэхээр яавал бид утаанаас салж чадах вэ?


-Эцсийн дүндээ бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, эрүүл амьдрахын тулд техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болж байгаа юм Гэхдээ монгол гэрт өндөр өртөгтэй зуух тавиад ч үр дүнгүй гэдгийг хэлэх байна. Ерөнхийдөө тордоод иэмэргүй гэж ойлгож болно. Бид өнгөр- сөн 31 жилийн хугацаанд утааг бууруулах аргаа гэрт тохирохыг л хайсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч ямар ч үр дүнгүй байгаа нь энэ. Тэгэхээр бид гэрээс татгалзах ёстой юм. Гэр бол хот суурин газар тохирох сууц биш. Зөвхөн нүүдэлчин ардад л хамгийн тохиромжтой сууц шүү дээ.  Тиймээс эхлээд байшин сууц руу шилжих бодлогыг явуулах нь зүйтэй. Харин байшинд цахилгаан халаагуурыг хэрэглэх, дулаа- ны алдагдлыг бууруулах бүрэн бололцоотой.

Ерөнхийдөө 48 мкв талбайтай байшинг маш зөв, сайн дулаалж чадах юм бол дулааны алдагдлыг нь бууруулж, нэг сард 70-100 мянган төгрөгөөр л гэрээ халаачих боломжтой гэсэн судалгаа байдаг. Ерөнхийдөө айлууд өдөрт зургаан мянга орчим төгрөгийн нүүрс түлдэг байх нь л дээ. Тэгэхээр сард 180 мянган төгрөгийг зөвхөн түлшиндээ зарцуулдаг болж таарч байна. Агаарын бохирдолд ихээр нөлөөлөөд зогсохгүй, өндөр өртгөөр аж төрдөг байх нь байна шүү дээ. Үүнээс үзэхэд утаа тортгоосоо салъя л гэж хүсч байгаа бол цахилгаан халаагуурт шилжих нь хамгийн зөв шийдэл. Харин цахилгаан халаагууртай байхын тулд амины сууц, байшинтай болох шаардлагатай. Аль болох монгол гэрээс зайлсхийх ёстой юм. Мөн бусад арга технологиудыг нь давхар хэрэглэж болно.


-Тэр олон айлыг эрчим хүчээр хангах боломж бага гэсэн асуудал гарч ирнэ байх...


-Хүмүүс эрчим хүчээр хангах боломжгүйн дээр өртөг өндөр гэж хараад байдаг юм. Тэгэхээр эрчим хүчний том үүсвэр бий болгох цахилгаан станцуудыг барих зайлшгүй хэрэгтэй. Тэртэй тэргүй агаарын бохирдлоос болоод 400 сая доллартай тэнцэхүйц эруүл мэндийн хохирол амсч байдаг тухай дээр хэлсэн шүү дээ. Цахилгаан станц барихгүй л бол Улаанбаатар утаанаас сална гэж байхгүй. Түүнчлэн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг өргөтгөх хэрэгтэй. Мөн иргэд байшингаа дулаалж чадвал цахилгаан халаагуурыг хэрэглэхэд тийм ч өртөг өндөртэй биш гэдгийг сайтар ойлгох нь зүйтэй юм. Засгийн газар солигдож байна. Тэгэхээр шинээр гарч ирж байгаа Засгийн газар өмнө нь агаарын бохирдолд хийгдэж байсан ажлуудыг улам л эрчимжүүлж, нэмэх нь нэн шаардлагатай ажил юм Ер нь бол агаарын бохирдлын асуудал дээр эрдэмтэд энэ мэт аргуудыг зөвлөнө. Саналаа хэлнэ. Судалгааныхаа дүнг л танилцуулна. Түүнээс эрдэмтэн судлаачид айл бүрт тоног төхөөрөмж тавьж өгч чадахгүй шүү дээ.


Ярилцсан О.Ариунцэцэг

“Өдрийн сонин” 2017 он, №207


 



Бусад мэдээлэл