Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Биеийн тамирын 4 төрөлт тэмцээний удирдамж
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Биеийн тамирын 4 төрөлт тэмцээний удирдамж

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд зохион байгуулагддаг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 05-24-ны хооронд зохион байгуулна.
 
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Биеийн тамирын 4 төрөлт тэмцээний удирдамж
                                                                
ЗОРИЛГО:
Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэх.
 
ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ:
Тэмцээнийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/111 дугаар тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.
 
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
 
Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хороо
 
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ: 
  1. Шатар
-          Холимог баг (эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүнтэй)
-          Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
  1. Ширээний теннис
-          Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
-          Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
-          Ганцаарчилсан төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
  1. Волейбол
-          Эрэгтэй баг (6+3 гишүүнтэй)
-          Эмэгтэй баг (6+3 гишүүнтэй)
  1. Сагсан бөмбөг
-          Эрэгтэй баг (5+3 гишүүнтэй)
-          Эмэгтэй баг (5+3 гишүүнтэй)
-          Холын зайн шидэлтийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
 
ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:
 
Нээлт:
2024 оны 11 дүгээр сарын 15-ны 12:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)
 
Шатар:
2024 оны 11 дүгээр сарын 05-ны 08:30 цагт, Зууны шатар шатрын клуб. (СБД, 6-р хороо, 11-р хороолол АБ төвийн 606 тоот)
 
Ширээний теннис: 
2024 оны 11 дүгээр сарын 08-ны 08:30 цагт, Оч клуб. (ЧД, 1-р хороо, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талд)
 
Волейбол:
2024 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 09:00 цагт, “Соёмбо спорт комплекс”-д болно. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)
 
Сагсан бөмбөг:
2024 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд 09:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.
 
Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол:
2024 оны 11 дүгээр сарын 24-ны Ням гарагийн 18:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.
 
БАЙР, ШАГНАЛ:
Нийлбэр онооны шагналт байр:
Тэргүүн байр: Шилжин явах цом, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Дэд байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Гутгаар байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 
Багийн төрлийн шагналт байр:
1-р байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шилдэг тоглогч: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 
Ганцаарчилсан төрлийн шагналт байр:
1-р байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан, албан хаагч байна.
-Багийн гишүүд нь Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллагад сүүлийн 3-аас дээш сар төлсөн байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг 2024 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт цахимаар хавсаргана.
-Багийн бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм шинжилгээний ажилтан байна.
-Шатрын багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 ахмад ажилтныг оролцуулж болно.
-Гар бөмбөг болон Сагсан бөмбөгийн эрэгтэй багт тухайн байгууллагын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд оролцоогүй 1 эмэгтэй тамирчин (үндсэн ажилтан) оролцуулж болно.
-Багийн мэдүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний 17:00 цагаас өмнө зохион байгуулах ажлын хэсэгт bnyamdavaa@mas.ac.mn цахим хаягаар ирүүлсэн байна.
-Тэмцээний хураамж 300,000.0 (гурван зуун мянга) төгрөг байна.
 Холбоо барих: 99677711- Т.Пүрэвбаатар purevbaatar@mas.ac.mn, Б.Нямдаваа– 80262247, bnyamdavaa@mas.ac.mn.


Бусад мэдээлэл