ШУА-д
хэрэгжиж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулах
орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудын шинжлэх ухааны мэдээлэлд
тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах нь” сэдэвт төслийн хүрээнд БНХАУ-д зохион байгуулагдсан
эхний шатны сургалт, хэлэлцүүлэг 2023 оны 9 дүгээр сарын 14-17-ний өдрүүдэд
Хятадын ШУА-ийн Баруун хойд Эко орчин ба нөөцийн хүрээлэнгийн Урат найман
судалгааны төв удирдлага, Хятадын ШУА-ийн агаар мандал физикийн хүрээлэн,
Баяннуур хотын Байгаль хамгаалах товчоо, Монгол улсын ШУА зэрэг байгууллагууд
хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад
Монгол улсаас (ШУА-ын
тэргүүлэгчдийн газрын удирдлага төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн
дарга Б.Сувданцэцэг, ШУА-ийн Газарзүй
геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч М.Алтанбагана, Эдийн засаг хөгжлийн яамны зөвлөх,МУИС-ийн багш доктор Ц.Базарханд, ГАА-ийн Баян-Уул
сумын Засаг даргын орлогч Г. Лувсандагва, ГАА-ийн
Тайшир сумын
Тамгын газрын дарга П.Ундрах) бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна.
Энэхүү сургалт семинарын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, түүний
нөлөөлөл, бэлчээрийн мал аж ахуйн эмзэг байдал, дасан зохицох хувилбаруудын
туршлага, судалгааны үр дүнгийн талаар төсөл хэрэгжүүлж буй 3 улсын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид,
шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, орон нутгийн удирдлага, иргэд, төрийн
бус байгууллагын төлөөлөл цуглан харилцан мэдээлэл туршлага солилцох юм. Мөн оролцогчид
өөрийн орон нутгийн бодлогыг үнэлэх суурь мэдлэг, арга зүй, оролцооны
хувилбарууд, бодлогын баримт бичиг боловсруулах , хэрэгжүүлэх арга хэрэгсэл
аргачлал үйл явц практикийг судлан орон нутгийн бодлого шийдвэр гаргахад
ашиглах юм.
“Уур
амьсгалын өөрчлөлт, түүний бэлчээр цөлжилтөд үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд 25 төлөөлөл, 12 байгууллагын
10 лекц хэлэлцүүлсэн байна.