ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс “Ковид-19”: ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СОРИЛТ, ҮР
ДАГАВАР, ХАНДЛАГА /2020 оны 4 дүгээр сарын байдлаар/ судалгаа гаргажээ.
Энэхүү судалгаа, мэдээлэлд БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ, БНСВУ, Казахстан
улс дахь “Ковид-19” цар тахлын
нөхцөл байдал, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт нь тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг даван
туулах талаар авч хэрэгжүүлж байгаа
алхмуудыг товч зураглан өгүүлжээ. Ингэхдээ дээрх
улсын төрийн болон эрдэм шинжилгээний
байгууллагуудын албан болон судалгааны эх сурвалжууд,
эрдэмтэн судлаачдын бүтээлд дүн
шинжилгээ хийж энэхүү мэдээллээ бэлтгэсэн байна.
Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэхүү мэдээлэл, дүн шинжилгээг бэлтгэн
гаргаж буй гол зорилго нь “Ковид-19” цар тахлын
дараах олон улсын нийгэм, эдийн засгийн
нөхцөл байдал ихээхэн анхаарал татаж
байгаатай холбоотой юм. Олон улсын эрдэмтэн судлаачдаас энэ асуудлаар байр сууриа нэгэнт
илэрхийлж эхлээд байгаа учраас
манай улсын олон нийтийн хувьд ч
уг сэдэвт анхаарлаа
хандуулж, зохих зөв мэдээлэлтэй байх нь чухал
гэж үзжээ. Ингэснээр Монголын ард иргэдээ
учирч болох элдэв эрсдэлээс хамгаалах, бодлого,
шийдвэрээ олон улсын бодит нөхцөл байдалтай уялдуулан зөв тодорхойлж, зөв
шийдвэр гаргаж, зөв хэрэгжүүлж, эерэг үр дүнд хүрэхэд
бага боловч нөлөөлнө
гэдгийг товхимолынхоо өмнөтгөлд эрдэмтэд онцолжээ.
Энэхүү
судалгаа, мэдээллийг судлаач, магистр
Б.Анхбаяр, магистр Д.Туул, докторант
Т.Бат-Амгалан, доктор (PhD) Ц.Лхам, докторант У.Загдцэсэм, доктор
(PhD) И.Энхболд, докторант Ч.Цэрэннадмид, доктор (PhD) Б.Цэнгэллхам, магистр Ш.Амангүл нараас бүрдсэн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн
эрдэмтэн судлаачдын баг хамт
боловсруулан бэлтгэжээ.
Энэхүү судалгаа, мэдээлэлийг бүрэн эхээр нь уншиж танилцах, холбогдолтой санал дүгнэлтээ хуваалцахыг хүсвэл Та бүхэн дарж үзнэ үү.