Монголын төр нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академич Т.Пунцаг агсаны 90 жилийн ой, Микробиологийн салбарын 40 жилийн ойд зориулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “МОНГОЛ ОРНЫ БИЧИЛ БИЕТЭН-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 12-р сарын 24-ний өдрийн 09.00 цагт ШУА-ийн Биологийн хүрээнгийн хурлын танхимд зохион байгуулав.
Хуралд ШУА-ийн удирдлагууд, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Ургамал хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.
Мөн энэ үеэр манай орны микробиологичдын хийж буй хамгийн сүүлийн үеийн олон сонирхолтой судалгааны үр дүнгүүдээс танилцуулсан юм.