2026 оны 8-р сарын 24-нд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD СОР17) дээр болсон ANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: STI for Rangeland Restoration and Combating Desertification сэдэвт зэрэгцээ арга хэмжээний үеэр ANSO нь "Цөлжилттэй тэмцэх боломжуудыг нээх, хуурай газрын тогтвортой засаглалыг бий болгох нь", "Евразийн бэлчээрийн өөрчлөлт ба тогтвортой хөгжил" гэсэн хоёр шинжлэх ухааны тайлан нээлтээ хийлээ.
UNCCD-ийн нарийн бичгийн дарга нарын газрын Шинжлэх хариуцсан нарийн бичиг доктор Баррон Жозеф Орр зэрэгцээ арга хэмжээний хаалтын үгэндээ хоёр тайланг гаргасанд халуун баяр хүргэж, шинжлэх ухааны анхны тайланг боловсруулахад хувь нэмэр оруулсан бүх эрдэмтдэд амжилт хүсээд сайтарч уншиж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах аа амлав.
"Цөлжилттэй тэмцэх боломжуудыг нээх, хуурай газрын тогтвортой засаглалыг бий болгох нь" гэсэн энэхүү тайланг ANSO, Хятадын Шинжлэх Ухааны Академийн (CAS) Шинжааны Экологи, Газарзүйн Хүрээлэн (XIEG)-тэй хамтран, техникийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. Тус судалгааг дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн бүс, орон нутгийн засаглалтай, өөр өөр кейс судалгааг олон төрлийн мэргэжилтнүүдийг хамруулан эмхэтгэж гаргасан болно. Энэхүү тайлан нь COP17 дээрх холбогдох сэдэвчилсэн хэлэлцүүлэгт шинжлэх ухаан, техникийн дэмжлэг үзүүлж, ANSO-ийн Хуурай газрын тогтвортой хөгжлийн санаачилга: Олон талт хамтын ажиллагаа ба шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх ажлыг дэмжсэн ажил боллоо.
Тайлангийн ерөнхий редакторууд болох профессор Лэй Жиацян, профессор Петер Гилрут нар цөлжилтийн засаглалын өнөөгийн хамгийн тулгамдсан гол асуудлуудын нэг бол шинжлэх ухааны судалгаа, бодлого боловсруулах, менежментийн хоорондын нягт уялдаа холбоог бий болгох явдал гэдгийг онцолсон. Тайланд засаглалын үр дүнг зөвхөн сэргээгдсэн газрын талбайгаар хэмжих бус, харин урт хугацааны бүс нутгийн экологийн засаглалын чадавхи, салбар дундын зохицуулалтын механизм, экологийн уян хатан байдалтай харьцуулан үнэлэх ёстойг онцолсон.
“Евразийн бэлчээрийн өөрчлөлт ба тогтвортой хөгжил"-ийг ANSO нь Хятадын Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль (UCAS)-тай хамтран, санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж боловсруулсан болно. Тус судалгааны багийн гол дзгнэлт нь дэлхийн хамгийн том зэргэлдээ бэлчээр болох Евразийн бэлчээр нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт их хэрэглээ, гүний усны хэт их ашиглалт зэрэг олон төрлийн нөлөөлөлийг тодорхойлсон явдал байлаа.
Евразийн бэлчээр нь "баруун талаараа доройтол, зүүн талаараа ургамалжилт" гэсэн орон зайн хувьд ялгаатай хэв маягтай бөгөөд бут сөөгний шингээлт ихсэх чиг хандлагатай байгааг харууллаа.
Тус судалгааны удирдагч, тайлангийн ерөнхий редактор, Хятадын ШУА-ийн гишүүн, профессор Ван Янфэн Евразийн бэлчээрийн тогтвортой менежментийн хил дамнасан түншлэлийг бий болгохыг уриалав. Тэрээр бэлчээрийн эрүүл мэндийг үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (NDC) болон нүүрстөрөгчийн зах зээлийн механизмд нэгтгэх, сансрын, агаарын болон газрын бэлчээрийн хяналт, эрт сэрэмжлүүлгийн нэгдсэн платформ байгуулахыг санал болгов.