ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Ёс зүй,
сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг
өнөөдөр /2022.06.15 /зохион байгууллаа.
ШУА-ийн Философийн хүрээлэн нь дэргэдээ Ёс зүй сэтгэл судлалын судалгааны
салбарыг энэ онд шинээр байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монголын сэтгэл
судлал, ёс зүйн сургалт судалгаа явуулдаг их дээд сургууль, судалгааны хүрээлэн,
ТББ-ын төлөөлөгчдийг хамарсан энэхүү хэлэлцүүлгийг ФХ-ийн 50 жилийн ойг угтан хийж
байгаа юм.
Мөн энэ үеэр доктор Ш.Батсүх “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд”, доктор М.Золзаяа “1990 оноос хойш ёс зүйн асуудлаар хийгдсэн зарим судалгааны тойм”, доктор Р.Дарьхүү “Монгол улс дахь ёс зүйн судалгааны цаашдын чиг хандлагад анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.