Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА, МҮОНРТ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ШУА, МҮОНРТ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ 4 дүгээр сарын 14-ний өдөр МҮОНРТ дээр боллоо. Санамж бичигт ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар гарын үсэг зурсан юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн санаачилгаар ШУА-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “Дэлхийн болон нийгмийг өөрчилсөн 108 шинэчлэл” сэдэвт монголыг дэлхийд таниулсан үйл явдлууд, бодлогууд, хүн төрөлхтний нийгмийн амьдрал болон Монголын хүний амьдралд бий болгосон нийгмийн шинэ үзэгдэл, үйл явц, оюуны болон эд өлгийн үнэт зүйлсийн тухай батлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн баримт, мэдээллээр үздэг, сонсдог, уншдаг цогц бүтээл туурвин, дотоод, гадаадын үзэгч, сонсогчдод мэдээлэх, сурталчлан таниулахад санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.



Бусад мэдээлэл