Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЧЕХ УЛСЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
ЧЕХ УЛСЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл  Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын орлогч Олдржих Заяычекаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Чех Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Эва Зазималовын 9-р сарын 30-аас 10-р сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын ШУА-д хийх айлчлалыг зохион байгуулах,  хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагааны гэрээ санамж бичгийг шинэчлэх, хамтын судалгааг байгалийн ухаан, технологийн чиглэлүүдээр өргөжүүлэх талаар санал бодлоо солилцов.  


Ерөнхийлөгч Д.Рэгдэл 1990-ээд оноос өмнө манай ШУА-ийн хүрээлэнгүүдээс Чехийн ШУА-ийн судлаачидтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж байсныг дурдаад Чехийн ШУА-ийн Ерөнхийлөгч Эва Зазималовын айлчлал хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд өргөжүүлэх, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой айлчлал болох талаар онцолж байлаа.    

Элчин сайдын орлогч Олдржих Заяычекаг хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх болон залуу судлаачдыг Чех Улсад мэргэшүүлэн суралцуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэн анхаарч ажиллахаа илэрхийлэв.



Бусад мэдээлэл