ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл энэ өдрүүдэд ШУА-иудын Даян дэлхийн сүлжээний Ерөнхий ассамблейд урилгаар оролцож байгаа билээ. Тус Ерөнхий ассамблейн хуралдаанаар дээрх сүлжээний хоёр тэргүүн, гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгов. Мөн энэхүү IAP буюу ШУА-иудын Даян дэлхийн сүлжээ, IAC буюу Академиудын дэлхийн зөвлөл, IAMP буюу Анагаахын дэлхийн академи удмын сүлжээ гэсэн 3 байгууллагыг нэгтгэн, шинэ дүрмийг хэлэлцэн батлав. Шинэ байгууллагыг “ШУА-иудын Дэлхийн түншлэл” хэмээн нэрлэхээр болжээ. Мөн уг Ерөнхий ассамблейд зориулж "Засгийн Газарт ШУ-ны зөвлөгөө өгөхүй" сэдэвт ОУ-ын конференц боллоо.