2021
оны Ласкерийн шагналын
эзэд /2021 оны 9 дүгээр сарын
24-ний өдөр/ тодров. Энэ оны Ласкерийн шагналын төрөл, хүртэгсэдийн
нэрс, шагнал хүртсэн бүтээлийн нэрсийг англи хэлээр дээр орчуулалгүй энд оруулав.
Энэ оны шагнагсадын дунд BioNTech RNA
Pharmaceuticals компанийн дэд ерөнхийлөгч, доктор Каталин Карико, Пенсильванийн
их сургуулийн Перелман анагаах ухааны сургуулийн вакцин судлалын профессор,
доктор Дрю Вайсман нар багтаат байгаа юм. Эдгээр эрдэмтэдийн олон арван жилийн
судалгаа, багийн хамтын ажиллагаа нь Moderna, BioNTech/Pfizer-ийн боловсруулсан
COVID-19 вакциныг бий болгосон mRNA технологийг анхлан боловсруулж нэвтрүүлсэн
юм байна.
Ласкерийн шагналыг 1945 оноос хойш
анагаахын шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан эсвэл анагаах ухааны
салбарт олон нийтэд дорвитой үйлчилгээ үзүүлсэн хүмүүст олгодог юм байна. Тэдгээрийг
Альберт Ласкер ба түүний эхнэр Мэри Вудард Ласкер нар үүсгэн байгуулсан бөгөөд Ласкерийн сангаас
удирддаг ажээ.
Ласкерийн шагнал хүртсэн хүмүүс дараа нь
Нобелийн шагнал хүртэх нь элбэг. Тиймээс тус шагналыг "Америкийн Нобелийн шагнал" гэж
нэрлэх нь ч бий. Үүссэн цагаасаа хойш Ласкерийн 86 шагналтан Нобелийн шагнал
хүртсэн бөгөөд үүний 32 нь сүүлийн хорин жилийн хугацаанд хүртсэн байна.
Шагналыг анагаахын шинжлэх ухааны дөрвөн салбарт олгодог. Шагнал нь төрөл тус бүрт 250,000 доллар дагалддаг байна. Сонирхуулахад уг шагналаар нэхэн шагнадаггүй ажээ.
ШУА