Монгол улсын ШУА-ийн Эрдэм клубээс “Улс хөгжихийн үндэс машины үйлдвэрлэл, түүний эхлэл нь засварын жижиг дунд үйлдвэрүүд мөн” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15.00 цагт ШУА-ийн Чуулганы танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр инженер Ж.Дагва оролцсон бөгөөд техник технологийн салбарын бүхий л эрдэмтэн, судлаачид оролцож, санал бодлоо солилцов.