Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ОНЫ ШАГНАЛЫГ С.ЧУЛУУНД ОЛГОВ
ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ОНЫ ШАГНАЛЫГ С.ЧУЛУУНД ОЛГОВ

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр олгодог хоёрдугаар Богдын шагналыг энэ жил ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуунд олгохоор шийдвэрлэсэн байна.

 Тус шагнал нь Төв аймгийн түүх, соёл, бурхан шашны үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсан нэг иргэнд олгодог бөгөөд үүнээс өмнө УИХ-ын Дэд дарга, М.Энхболд, Тэргүүн хамба Д.Чойжамц, Бурханч лам Г.Пүрэвбат нар хүртээд байсан юм.

С.Чулууны хувьд Төв аймгийн Баянцагаан сумын харъяат бөгөөд хоёрдугаар  Богд Лувсандамбийдономын амьдрал үйл ажиллагаагаар судалгаа хийж, 2013 онд 310 жилийн ойг нь тэмдэглэх санаачилга гаргаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм.

Мөн Төв аймгийн нутаг дахь түүх, соёлын судалгааг дэмжиж, Эрдэнэ сумын нутагт буй Сарьдаг хийд буюу Өндөр гэгээний уран бүтээлийн ордонг нээгээд байгаа юм. Тус шагнал нь тэмдэг, мөнгөн шагнал дагалдах бөгөөд сар шинийн битүүний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан гардуулан өгөв.


 



Бусад мэдээлэл