Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Вэбсайтын цэс
Монгол
Хэлний сонголт
Монгол
Англи
Бидний тухай
Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Эрдэм шинжилгээ
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Эхлэл
Мэдээ мэдээлэл
Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр Академич Ш.Болд улиран сонгогдлоо
Нийтлэсэн
Б Нямдаваа
2026-06-03
13
ШУА-ийн төрөлжсөн академи болох Монголын Анагаах Ухааны Академийн (МАУА)-ийн ээлжит чуулган 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2022-2026 оны Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, гишүүд сайшаан дэмжив. Чуулганы хуралдааны дэгийн дагуу МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2022-2026 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дараа нь МАУА-ийн дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулав. Гишүүд МАУА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал хэлэлцэж, ил санал хураалтын дүнгээр 87.6 хувийн саналаар МАУА-ийн Ерөнхийлөгчөөр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Болд улиран сонгогдлоо.
МАУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон академич Ш.Болд хэлсэн үгэндээ: “МАУА-ийн гишүүд эрхэм нөхөд надад итгэл хүлээлгэж ерөнхийлөгчөөр дахин сонгосонд талархаж байна. Би үүнийг шинжлэх ухааны салбарын өмнө хүлээсэн асар том хариуцлага хэмээн хүлээн авч байна. Цаашид шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, Монгол Улсын ШУА-ийн үндсэн чиглэл, МАУА-ийн дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эрч хүчтэй ажиллах болно. Ахмад үеийн эрдэмтдийн уламжлалт баялаг туршлагыг өвлөн авч, Академийн гишүүд, эрдэмтдээ бүх талаар дэмжин, хамтран ажиллахыг уриалж байна хэмээн онцлов.
Илтгэлийнхээ төгсгөлд:
Судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан, хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрдэм судлалын ажлыг өргөжүүлэх, судалгааны чанар түвшнийг сайжруулах, шинээр үүдэн бүтээсэн, патент, зохиогчийн эрх авсан бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дундын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх;
Анагаах ухааны салбарт хэрэгжиж байгаа суурь судалгааны төсөл, шинжлэх ухаан, технологийн болон улсын захиалгат төсөл, гадаадтай хамтарсан төсөл, грант төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, анагаах ухааны салбарын инновацыг хөгжүүлж, импорт орлохуйц бүтээлийг бий болгох;
Төсөл, хөтөлбөрийн хүрээнд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийн тоог нэмэгдүүлэх, үүнээс Scopus, WoS, PubMed зэрэг олон улсын нэр хүндтэй санд бүртгэлтэй өгүүллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, патент, технологийн загвар, зохиогчийн эрх, стандарт, аргачлал, гарын авлага, зөвлөмж боловсруулан батлуулж, шинжлэх ухааны хялбаршуулсан ном, нийтлэл, өгүүлэл, лекцийг нийтийн хүртээл болгон, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах;
Шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, анагаахын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлэх, гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах, залуу судлаачдыг чадавхжуулах, дотоод, гадаадад өрсөлдөхүйц чадвар, дадлага, туршлагатай залуу үеийг бэлтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээн онцлов.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Нийтлэсэн
Билгүүн
3 цагийн өмнө
Мэдээ мэдээлэл
“МОНГОЛЫН ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА-2017” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
Нийтлэсэн
Билгүүн
3 цагийн өмнө
Мэдээ мэдээлэл
Д.БАТТОГТОХ: БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЭГЧ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
Нийтлэсэн
Билгүүн
3 цагийн өмнө
Мэдээ мэдээлэл
ЭРДЭМТЭД НОМ БЭЛЭГЛЭЛЭЭ
Нийтлэсэн
Билгүүн
3 цагийн өмнө
Мэдээ мэдээлэл
АКАДЕМИЧДЫН ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨНӨӨР 3D ХЭВЛЭЛИЙГ ОНЦЛОВ
Нийтлэсэн
Билгүүн
3 цагийн өмнө
Мэдээ мэдээлэл
ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Нийтлэсэн
Билгүүн
3 цагийн өмнө
ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган боллоо.
6 өдрийн өмнө
Элчин сайдын индэр хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
12 өдрийн өмнө
Америкийн нэгдсэн улсын (АНУ) Мичиганы их сургуулийн төлөөлөгчийг ШУА-ийн удирдлага хүлээн авч уулзав.
28 өдрийн өмнө
Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
1 сарын өмнө
Шинжлэх Ухааны Академи нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2 сарын өмнө
Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн уялдааг шинэ шатанд гаргах хэлэлцүүлэг эрдэнэтэд өрнөж байна
2 сарын өмнө
“Эрдэм Идеатон – 2026” төслийн санаа уралдуулах уралдаант арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
2 сарын өмнө
Хамтын ажиллагааны зургаан талт гэрээнд гарын үсэг зурлаа.
2 сарын өмнө
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” 7 хоногийн арга хэмжээ эхэллээ
2 сарын өмнө
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАВ.
2 сарын өмнө
Цааш үзэх
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ: PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ
2 жилийн өмнө
Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгаа хийжээ
3 жилийн өмнө
“Ахмад настны социаль асуудлууд: үр дагавар, төлөв хандлага” сэдэвт судалгааны үр дүнг ХЭҮК эх сурвалжаа болгон ашиглана
3 жилийн өмнө
“Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
3 жилийн өмнө
Монгол улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсан түүхэн өдөр тохиож байна.
5 жилийн өмнө
САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА 40 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР САНСАРТ ЮУ ХИЙЖ, ЯМАР ТУРШИЛТ ЯВУУЛЖ БАЙВ
5 жилийн өмнө
ЭРДЭМТЭД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
5 жилийн өмнө
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ БА МОНГОЛ ОРОН
5 жилийн өмнө
МЭДЭГДЭЛ
5 жилийн өмнө
“КОВИД-19” ОЛОН УЛСЫН СУРГАМЖ БА МОНГОЛ УЛС
6 жилийн өмнө
Цааш үзэх