ШУА-ийн
тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөпөр боллоо. Энэ удаа ШУА-ийн ээлжит Их
чуулганы хэлэлцэх асуудал, товыг тогтоох, ШУА-ийн хүрээлэнгүүдийн чадавхийг
сайжруулах төслийн саналыг хэлэлцэх, ШУА-ийн шилдэг судлаач, шилдэг залуу
судлаачийг шалгаруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд ШУА-ийн ээлжит Их чуулганыг 12-р сарын 19-ний
өдөр хуралдуулах тов тогтжээ. Их чуулганаар Монгол улсын Тогтвортой хөгжилд шинжлэх
ухааны гүйцэтгэх үүрэг: Шинэ хандлага, шинэ боломж сэдвийн хүрээнд академичид
хэлэлцэх юм байна.
Улмаар
ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораторийн чадавхи сайжруулах ажлын саналыг дэмжиж, ШУА-ийн Физик
технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Сэвжидсүрэнг ШУА-ийн 2019 оны Шилдэг судлаачаар, ШУА-ийн
Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан
Ц.Золзаяаг ШУА-ийн 2019 оны Шилдэг залуу судлаачаар тус тус шалгаруулж, шагналыг олгохоор шийдвэрлэжээ.