Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЮНЕСКО, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ХАМТАРСАН ИНЖЕНЕРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
ЮНЕСКО, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ХАМТАРСАН ИНЖЕНЕРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

ЮНЕСКО-ийн Польшийн үндэсний комисс нь Краковын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран “ЮНЕСКО, Бүгд найрамдах Польш Улсын хамтарсан инженерийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлаад байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт ЮНЕСКО-ийн гишүүн орнуудаас нийт 30 хүнийг сонгон шалгаруулж, оролцуулах юм. 

Шалгарсан судлаач 2020 оны 10 сарын 1-ээс эхлэн Польш улсад 6 сарын хугацаатай бие даасан судалгааны ажлуудыг шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт хийх боломжтой.


Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн судлаачид өргөдөл материалаа хавсралтын дагуу бэлдэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт 3 сарын 26-ны өдрийн дотор ирүүлнэ үү.


Хавсралт материалуудыг татах

  1. Өргөдлийн маягт
  2. Удирдамж болон хавсралт I-III

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс


Бусад мэдээлэл