ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр академийн харьяа хүрээлэнгүүдийн захирлуудтай
2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.
Энэ үеэр ерөнхийлөгч Д.Рэгдэл захирлууд жигд сайн ажиллаж байгааг хэлээд
саяхан академич хэргэм хүртсэн Одон
орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Түүх, археологийн хүрээлэнгийн
захирал С.Чулуун нарт, мөн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтоход Тайванийн Нанхуа их сургуулийн “Шилдэг
төгсөгч”-өөр өргөмжлөгдсөнд баяр хүргэлээ.
ШУА нь харьяа 10 хүрээлэнтэй. П.Алтанцог захиралтай Физик технологийн хүрээлэн, С.Дэмбэрэл захиралтай Одон орон, геофизикийн хүрээлэн, Л.Жаргалсайхан захиралтай Хими, химийн технологийн хүрээлэн, Я.Адъяа захиралтай Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Д.Баттогтох захиралтай Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Х.Цогтбаатар захиралтай Палеонтологи, геологийн хүрээлэн, Г.Билгүүдэй захиралтай Хэл зохиолын хүрээлэн, С.Чулуун захиралтай Түүх, археологийн хүрээлэн, Д.Золбоо захиралтай Олон улсын харилцааны хүрээлэн, Б.Пүрэвсүрэн захиралтай Философийн хүрээлэн тус бүр чиглэл чиглэлээрээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн явуулж байна.