Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой 2016 оны 3 сарын 22-ны өдөр тохиолоо. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэхээр хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа явагдсаны нэг нь ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Газарзүйн тэнхим хамтарсан эрдэм шинжилгээний хурал байв. Эрдэм шинжилгээний хурал 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн өргөөнд болсон бөгөөд хуралд Шинжлэх ухааны академи, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд,  их дээд сургуулиудын оюутан судлаачид оролцсон юм.

Тус хурлын зорилго нь зайнаас тандан судлал, геомэдээлэлзүйн судалгааны шинэ арга зүй, шинэлэг үр дүнг хэлэлцэх, эрдэмтэн судлаачид харилцан санаа бодлоо солилцох, залуу оюутан судлаачид судалгааны арга барилд суралцах, судалгааны ажлын ач холбогдол, шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд сурталчлан таниулахад оршиж байсан бөгөөд хуралдаанд  БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор проф. М.Ганзориг нар оролцлоо.

Хуралд нийт 50 илтгэл ирснээс судлаачийн 9, оюутны 9, ханын илтгэл 9 илтгэл тус тус хоёр дахь шатанд  шалгарсан бөгөөд хуралд оролцсон бүтээлүүдийг эмхэтгэн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл гаргав.

Эрдэм шинжилгээний хурлаар шүүгчдийн бүрэлдэхүүний өгсөн онооны дарааллаар судалгааны ажлын практик ач холбогдол, шинжлэх ухааны шинэлэг тал, судалгааны түвшинг үндэслэн дараах байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагнал олгов. Үүнд:

-Оюутны хэсгийн ТЭРГҮҮН байрыг МУИС, Газарзүйн тэнхимийн Байгаль орчны зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн 3-р ангийн оюутан Б.Мөнхтөр МУИС, БОЗТС ба ГМС-3 дамжаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зөрүү” (удирдсан багш Газарзүйн тэнхимийн багш Ч.Болорчулуун) сэдвээр,

-Ханын үзүүлэн илтгэлийн ТЭРГҮҮН байрыг ШУА, -Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Одон орны салбар М.Өлзийбат, А.Баясгалан, Д.Баттогтох, Ц.Нямбаяр, Э.Баярсайхан, М.Оюун-Эрдэнэ, Г.Байгальмаа, Д.Эрдэнэ-Зул, Г.Баатарсүрэн, Ф.Маттью, О.Смекалин нарын “Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд” сэдвээр,

-Судлаачийн хэсгийн ДЭД байрыг МУИС-Газарзүйн тэнхимийн багш Д.Сандэлгэр, С.Эрдэнэсүх нарын “Янз бүрийн өргөрөг дээрх шим мандлын озоны судалгаа” сэдэвт илтгэлээр

-Судлаачийн хэсгийн ТЭРГҮҮН байрыг ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнх-Эрдэнэ “Сансрын хайперспектрийн болон радарын мэдээг газрын гадаргын ангилалд ашиглах шинэлэг аргазүй” сэдвээр

-ШИЛДЭГ илтгэлээр ШУА, -Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Одон орны салбар эрдэм шинжилгээний ажилтан Ш. Амаржаргал “Дэлхийг хэмжиж, ажиглах сансрын геодезийн судалгааны дэвшил” сэдэвт судалгааны ажил шалгарч ОХУ-ын Сансрын Нисгэгчдийн Холбооны дээд шагнал болох “Ю.А.Гагарин” алтан медалийн эзэн боллоо.


 



Бусад мэдээлэл