Монголын ахмадын холбоо,
ШУА-ийн ахмадын холбоо, ЭМЯ-ны ахмадын зөвлөл хамтран өнөөдөр ахмадуудын дунд
сургалт семинар зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь ахмадын холбогдолтой хууль
тогтоомжийн тухай мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга зүйн талаар
санал солилцох, тэдэнд шинэ санаа, шинэ мэдлэг олж авахад туслах зорилготой аж.
Ахмадууд бүтэн өдрийн
сургалтаар ахмад настны хуулийг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ,
ахмадын байгууллагын үүрэг оролцоо, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, ахмад
настны тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халамж
үйлчилгээ дэмжлэг туслалцааны талаар
мэдээлэл сонсох юм. Мөн энэ үеэр насжилтын
талаарх орчин үеийн менежмент, Нийгмийн даатгал болон ахмад настантай холбоотой
хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрүүдээр төрөлжсөн болон шаталсан
сургалт явуулж байна.