Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шинжлэх ухааны талаар ерөнхий ойлголт, мэдлэг олгох зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Эрдмийн гүүр элит сургууль /ЭГЭС/-тай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ЭГЭС-ийн захирал Ө.Манлайхүү нар өнөөдөр үзэглэлээ.
Хамтын ажиллагааны
хүрээнд ШУА-аас хүүхэд, залууст зориулан зохион байгуулдаг шинжлэх ухаан, танин
мэдэхүйн болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Эрдмийн гүүр элит сургуулийн төлөөллийг оролцуулах,
“Нэг эрдэмтэн нэг лекц” хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн
судлаачдаар лекц уншуулах, хичээл заах ажлууд хийх юм.
Мөн хүүхэд, залуучуудад зориулан ШУА-аас жил бүр уламжлал болгон хэвлүүлдэг Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимлоос тус сургуульд жил бүр хандивлах юм байна.