Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.Рэгдэл: Монголчуудад хүнсний тухай мэдлэг байхгүй. ЕБС-д энэ талаарх хөтөлбөрийг тусгах шаардлагатай
Д.Рэгдэл: Монголчуудад хүнсний тухай мэдлэг байхгүй. ЕБС-д энэ талаарх хөтөлбөрийг тусгах шаардлагатай

“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр сэдэвтэй холбоотойгоор ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хүнсний асуудал бол мөнхийн асуудал. Манай улсын хүнсний тогтолцоонд буй хамгийн том бэрхшээл нь монголчуудад хүнсний талаарх мэдлэг маш дутмаг буюу энэ талаар юу ч мэдэхгүй. Ямар хүнсэнд хэдэн калори, хэчнээн төрлийн амин дэм байдгийг ч мэдэхгүй.

Хоёрдугаарт сүүлийн жилүүдэд хүнсний салбарын судалгаа, хөгжүүлэлтийн ажил зогсчихсон асуудал байна. Миний хувьд дараах саналыг хэлмээр байна.

  1. Хүнсний судалгаа хөгжүүлэлтийн байгууллага байгуулж өгөөч.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд хүнсний талаарх мэдлэг олгох хөтөлбөрийг тусгах шаардлагатай байна. Нийгэм судлалын хичээлээс хүнсний мэдлэг олгох хичээл нь илүү хэрэгтэй" гээд бусад асуудлаар санал хэллээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дархан, Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хамтран хөгжүүлнэ. Хүнсний бодлого дээр бид үнэ тогтоосон хэвээр байгаа. Урамшууллын тогтолцоон дээр далд утгаараа барьж яваа” гэв.

БИЧЛЭГ: 

                                                                                                                                                     ikon.mn


Бусад мэдээлэл