"Номын соёлт ертөнц" ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний номын 22 дахь удаагийн баяр өнгөрөгч баасан гаригт болж өнгөрлөө. Тус номын баярыг тохиолдуулан ШУА-иас хүүхэд багачуудад зориулан 2015 оноос эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан 22 товхимол /нийт 160 ширхэг ном/-ыг ШУА-ийг төлөөлж, Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан зохион байгуулагчдад гардуулан өглөө.