Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Тэргүүлэгчдийн хурлаар “Хэрэглээний биотехнологийн төв байгуулах” төслийг дэмжлээ
Тэргүүлэгчдийн хурлаар “Хэрэглээний биотехнологийн төв байгуулах” төслийг дэмжлээ

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж баталлаа.

Нэгдүгээрт, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн боловсруулсан “Хэрэглээний биотехнологийн төв байгуулах” төслийн саналтай танилцаж, тэргүүлэгч гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэн БШУЯ болон бусад байгууллагуудад танилцуулж ажиллахыг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидад үүрэг болголоо.

Хоёрдугаарт, ШУА-ийн гишүүнийг сонгох сонгууль хоёр жил тутамд явагддаг журмын дагуу 2022 онд  ШУА-ийн гишүүнийг сонгох шинжлэх ухааны салбар, чиглэл, тоог тогтоох асуудлыг хэлэлцэж баталлаа.  Үүнд:

Физик, математик, информатикийн салбараас-1,

Хими, биологийн салбараас-1,

Геологи, газарзүй, байгаль орчны салбараас -1,

Техник, технологийн салбараас -1,

Нийгмийн шинжлэх ухааны салбараас-1,

Хүмүүнлэгийн ухааны салбараас-1,

Анагаахын шинжлэх ухааны салбараас -2,

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараас-1 гишүүн байхаар тогтлоо. 

Тодруулбал, эдгээр салбарын нийт 9 гишүүнийг  ШУА-ийн гишүүнээр  шинээр сонгох квотыг батлав.   


Бусад мэдээлэл