Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХУБИЛАЙ ХААН” АЛТАН МЕДАЛИАР Ж.ХАЙРУЛЛАГ ШАГНАЛАА
“ХУБИЛАЙ ХААН” АЛТАН МЕДАЛИАР Ж.ХАЙРУЛЛАГ ШАГНАЛАА

Монгол улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулан өглөө.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлсийн дарга, доктор С.Баяннасан, ШУА-ийн Төрөлжсөн академиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бурмаажав нар байлцав. 

Академич Ж.Хайруллагийн хувьд 1956 оноос эхлэн Шастины нэрэмжит III эмнэлэгт ажилласан бөгөөд монголын мэдрэлийн мэс заслын түүхийг бичилцсэн хүн юм. Тэрээр  мэдрэлийн анхны мэс заслыг монголд нэвтрүүлсэн бөгөөд 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн хүн юм.


 



Бусад мэдээлэл