Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭД МОНГОЛЫН ТҮҮХ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР МЭТГЭЛЦЛЭЭ
ЭРДЭМТЭД МОНГОЛЫН  ТҮҮХ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР МЭТГЭЛЦЛЭЭ

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхим, Монгол уламжлал академи хамтран “Монголын  түүх судлал: түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд’’ сэдэвт симпозиумыг 6 дугаар сарын 12-ны  өдөр ШУА-ийн Их чуулганы хурлын танхимд зохион байгууллаа.

Хурлыг нээж ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж үг хэлж, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар симпиозумын талаар танилцуулав.

Өнөөдөр Монгол Улсын түүхийн судалгаанд нийгмийн үзэгдэл, түүхэн үйл явдлын бодит үнэнийг сэргээн тогтоох тухай асуудал хөндөгдөн яригдах болсонтой холбогдуулан түүхийн философи, арга зүйн асуудлыг  онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд монголын түүх судлалд философи, арга зүйн шинжтэй асуудлыг сонирхон судалж бичдэг судлаач эрдэмтдийн санаа бодол, байр суурийг сонсож, харилцан мэдээлэл солилцох, түүнчлэн түүх бичлэг, түүхийн эх сурвалжуудад дүн шинжилгээ хийсэн судалгааны сүүлийн үеийн үр дүнг эрдэм шинжилгээний болон олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахад хурлын гол зорилго оршиж байв.

Хурлын үеэр монголын түүхийн сэдвээр мэргэшсэн, эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтдээс гадна олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт нийтлэлч, судлаачид оролцож, санал дүгнэлтээ танилцуулан мэтгэлцсэн юм.

 Тухайлбал Олон улсын төслийн зохицуулагч, доктор(Sc.D) профессор А.Очир ‘’Монголын түүхийн он тооллын гажуудал’’, Олон улс судлалын дээд сургуулийн захирал, доктор(Sc.D), профессор Д.Дашпүрэв ’’Монголын түүхийн үечлэлийн онолын зарим асуудал’’, Үндэсний архивын захирал, доктор(Sc.D), профессор Д.Өлзийбаатар ‘’Социализмд тохируулсан монголын түүхийн ном мэндэлсэн нь”, нийтлэлч Баабар ’’Монголын нэн шинэ түүхийн цагаан толбууд’’, Гадаад харилцааны яамны зөвлөх, доктор(Ph.D) Я.Ганбаатар ’’Монголын түүхийг урагшлуулахад туслах баримт, материалыг хятадын түүх бичлэгээс эрсний зарим үр дүн’’ сэдвээр тус тус илтгэл хэхэлцүүллээ.

Түүнчлэн  судлаач Ч.Эрдэнэ ’’Чанд нууцын Монгол орон’’, профессор Д.Чулуунжав ’’Бусад ард түмнийг өөрөөсөө төрүүлсэн тэр анхдагч ард түмний шууд удам хэн бэ? Тэд хаана байна вэ?’’, судлаач Д.Ганхуяг, А.Баатархуяг ’’Монголын түүх бичлэг ба түүхийн социологийн асуудлууд’’, доктор/Ph.D/, профессор Д.Бямбасүрэн  “Ононгийн Дэлүүн болдог”-ийг дахиад эрье” зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьлаа.


 



Бусад мэдээлэл