2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол, Англи, Орос хэл дээрх “Геологийн нэр томьёоны толь бичиг” номын нээлтийн ёслол амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү толь бичиг нь Үндэсний Геологийн Алба болон Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд бүтсэн бөгөөд геологийн нэр томьёог олон улсын стандартад нийцүүлэн Монгол, Англи, Орос хэлээр нэгтгэсэн 16 бүлэг бүхий үнэ цэнтэй бүтээл юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Үндэсний Геологийн Албаны дарга П.Батцацрал, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) С.Төрболд нар оролцож, толь бичгийн агуулга, практик хэрэглээ, салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.
Толь бичгийн:

Ерөнхий редактор: Академич Р.Барсболд

Орлогч редактор: ШУТИС-ийн хүндэт профессор, доктор (Sc.D) Ж.Бямба, дэд профессор, доктор (Ph.D), зөвлөх геологич Д.Алтанхуяг

Редакцын зөвлөл: Дэд профессор, доктор (Ph.D), зөвлөх геологич Б.Батхишиг, дэд профессор, доктор (Ph.D.) Г.Гэрэлмаа, доктор (Ph.D), зөвлөх геологич Х.Уламбадрах, зөвлөх геологич Ө.Энхтөгс

Нарийн бичгийн дарга: доктор (Ph.D), зөвлөх геологич Г.Жамсрандорж нар ажилласан болно.