ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, БШУЯ-ны Уламжлалт Анагаах
Ухаан Технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж Тархи,
сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, АШУ-ы доктор Ж.Цолмон, Уламжлалт Анагаах
Ухаан Технологийн хүрээлэнгийн захирал, академич Ч.Чимэдрагчаа нар /2023.05.02/-ны
өдөр үзэглэв.
Тус санамж бичигт талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар
тусгажээ. Тодруулбал, талууд салбар
дундын хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах эмнэлэг, гарааны компани
болон салбар дундын судалгаа, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан
судалгаанаас гарсан үр дүнг scopus платформд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл болгон
хэвлүүлэх, холбогдох судалгааны мэдээ, мэдээлэл, материал солилцох, дотоодын
болон олон улсын хамтарсан сургалт, лекц, семинар, хурал, симпозиум зохион
байгуулах, ШУА-ийн ТССХ-ийн нойр судлал, дотоод шүүрэл судлал, нүүр ам судлалын
лабораториудад түшиглэн хамтарсан туршилт судалгааг хөгжүүлэх, БШУЯ-ны Харьяа
УАУТХ-ийн лабораторийн амьтны вивар, эмийн үйлдвэр, эмийн сан, бусад
салбаруудтай хамтарсан туршилт судалгаа, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг
судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэхээр хамтран ажиллах юм.