“Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хуралд салбарын сайдын нэрэмжит Грантын эзэд болохоор нийт 103 илтгэл ирснээс салбар тус бүрээс шилдэг хоёр бүтээл буюу нийт 14 шилдэг залуу судлаачдын бүтээл шалгарлаа. Тэргүүн байранд шалгарсан судлаачдыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн судалгааны грант авах эрхээр шагнагдсан юм.
БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР
- Тэргүүн байранд: Э.Дэлгэрмаа, “Study of evaluating suitablity for saxaul tree planting”
- Тэргүүн дэд байранд: Б.Ихбаяр, “Possibility of waste management of spent nickel metal hydride batteries in mongolia: storing energy for outdoor photovoltaic system and recovering nickel”
НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР
- Тэргүүн байранд: Г.Энхбаяр “Онгоны Таван толгойн язгууртны булшнаас илэрсэн эмээлийн асуудалд” сэдвээр,
- Тэргүүн дэд байранд: Э.Цэнгэл, А.Отгонбаатар, Э.Биндэръяа нар “Бага, балчир насны хүүхдийн хөгжлийн түвшнийг үнэлэх хөгжлийн хөтөч вадемикум хэрэгслийг туршсан үр дүн” сэдвээр
БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР - Тэргүүн байранд: М.Одончимэг “Үхрийн арьс товруутах өвчнийг оношлох ФХЭБУ-ын оношлуур бэлтгэн туршсан дүн” сэдвээр
- Тэргүүн дэд байранд: Ч.Баярмаа “Монгол бөхөнгийн (Saiga borealis Tscherski, 1876) идэш тэжээлийн бүрэлдэхүүн” сэдвээр
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН САЛБАР
- Тэргүүн байранд : Г.Намуун" машинт сургалтын аргаар хэрэглэгчийн зах зээлийг сегментчилэх нь ( банкны кредит карт хэрэглэгчдийн жишээн дээр) сэдэвт бүтээлээр
- Тэргүүн дэд байранд : Ц.Мөнх-оргил "монгол улсын бэлчээрийн даац ба түүнд үзүүлэх малын тоо толгойн нөлөө" сэдэвт бүтээлээр
ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАР
- Тэргүүн байранд: Н.Балжинням “Уур амьсгалын өөрчлөлт өндөр уулын бүс нутагт нөлөөлөх нь” сэдвээр
- Тэргүүн дэд байранд: Ц.Отгонхүү “Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, түүнд нөлөөлөх татах түлхэх хүчин зүйл зүйлсийн газарзүйн судалгаа” сэдвээр
ТЕХНОЛОГИ-ИННОВАЦЫН САЛБАР
- Тэргүүн байранд: ” МУИС-ийн судлаач Д.Золбоот нарын “Online state observation of NiMH batteries used in hybrid electric vehicles” сэдвээр
- Тэргүүн дэд байранд: ” МУИС-ийн судлаач Г.Энхжин нарын A study on dust deposition on photovoltaic panels in Ulaanbaatar city" сэдвээр
АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААНД
- Тэргүүн байранд: Ц.Болортуяа нарын “Хорт хавдрын туяа эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн Эрчмийг тохируулах технологийг толгой хүзүүний байрлалын хавдрын эмчилгээнд хэрэглэсэн үр дүнг дозиметр болон радиобиологийн үзүүлэлтээр судалсан нь” сэдвээр
- Тэргүүн дэд байранд: Э.Түмэнжаргал нарын “Хиймэл оюун ухаанд суурилсан RetCAD программаар чихрийн шижингийн ретинопатийн эрт илрүүлэг хийсэн судалгаа”” сэдвээр тус бүр шалгарсан байна.