Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Академич П.Нямдаваа алтан медаль”-ийг профессор О.Баатархүүд олголоо
 “Академич П.Нямдаваа алтан медаль”-ийг профессор О.Баатархүүд олголоо

Монголын анагаах ухааны академи /МАУА/-ийн хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Энэ үеэр  МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа алтан медаль” шагнал гардуулав.

Тус академиас 2 жилд нэг удаа дээрх шагналыг олгодог бөгөөд энэ жил  судлаач, анагаах ухааны доктор, профессор Ойдовын Баатархүүд  олголоо.

 О.Баатархүү нь Монгол Улсын хүн амын дунд вирусийн гаралтай элэгний өвчлөлийн генотипийн онцлог тархалт, оношилгоо, эмчилгээ, молекул генетикийн цогцолбор судалгаа хийж, эмчилгээний шинэ удирдамжийг практикт нэвтрүүлж, судлаачийн ажлын чансааг үнэлэх судлаачийн бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh Index) шалгуурыг бүрэн хангаж чадсан байна.   

МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшигчийг шалгаруулахдаа судлаачийн ажлын чансааг үнэлж,  бүтээлийн эшлэлийн индексийн үзүүлэлтийг чухалчилдаг.  Аливаа улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлийн тоо, түүнээс эшлэл авсан байдлаар нь үнэлдэг. Монголын анагаахын судлаачдын дэлхийн анагаах ухаанд оруулж буй хувь нэмрийг ч ийм л шалгуураар үнэлдэг аж.   

Тус шагналыг 5 сая төгрөг болон академич П.Нямдаваагийн бүтээлийн 19 боть эмхтгэл дагалдаж байгаа юм. 






Бусад мэдээлэл