Казахстаны нийслэл Алма-Ата хотод энэ сарын 14-15-ны өдрүүдэд Түрэгийн ертөнцийн орнуудын үндэсний ШУА-иудын холбооны VI их хурал боллоо.
Тус хуралд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүндэт зочноор уригдан оролцоод
ирлээ.
Тэрээр энэ үеэр Монгол улсын ШУА-ийн бүтэц зохион байгуулалт, үйл
ажиллагааны үндсэн чиглэл, шинжлэх ухааны ямар чиглэлд анхаарал хандуулж байгаа
талаараа мэдээлэл солилцож, олон улсын Түрэг академитай хамтын ажиллагаагаа
улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Улмаар энэ жилээс хоёр орны ээлжит экспедици ажиллах бэлтгэлийг хангах,
түүний өмнө Олон улсын Түрэг академи ШУА-ийн Археологийн хүрээлэн хооронд
хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярилцсан байна.
Түрэгийн ертөнцийн орнуудын үндэсний ШУА-иудын холбооны VI их хурлын үеэр Түрэг улсуудын шинжлэх ухааны хамтын ажиллагааны өнөөгийн тулгамдсан асуудал, Туркийн орнуудад тулгарч буй экологи, усны нөөцийг зүй зохистой ашиглах, орчин үеийн технологи, технологи хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тулгарч буй сорилтуудын хүрээнд хамтарсан судалгааны хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх талаар оролцогчид санал солилцов. Мөн ногоон эрчим хүч болон бусад олон чиглэлийн боломж, хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд ярилцжээ. Түүнчлэн хүмүүнлэгийн шинжлэх ухаан, ялангуяа түрэг үндэстний нийтлэг түүх, хэл, утга зохиол, соёлыг судлах чиглэлээр хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар нийгэмлэгүүд харилцан санал солилцсон байна.