Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.
Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 87 дахь дугаарт доктор Ц.Болортамирын бичсэн "Байгалийн цеолит ба түүний хэрэглээ" бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.
Тус бүтээлээс байгалийн цеолитын бүтэц, шинж чанар, түүний ион солилцлын багтаамж, технологи хэрэглээний тухай ойлголт болон Монгол орны цеолитын нөөц, судлагдсан байдлын талаар уншаарай.