Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон ТННЭ-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2022 онд хамтын ажиллагааны санамж бичигт байгуулсан билээ. Санамж бичгийн зорилго нь ТННЭ-ийн ноолуурын стандартын тогтолцооны үр дүн, нөлөөллийг үнэлэх бөгөөд үүний тулд мөрдлөг болгон ажиллах Мониторинг, үнэлгээ, хөгжүүлэлт (МҮХ)-ийн хөтөлбөрийг боловсруулах юм.
Тус санамж бичгийн хүрээнд нийт судалгааны хүрээлэнгүүдийн 7 өөр салбар, чиглэлийн судлаачид бүхий салбар дамнасан судалгааны баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд тус судлаачдын багийн гурав дахь удаагийн уулзалт зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн уулзалтаар ТННЭ-ийн ноолуурын стандартын тогтолцооны үр дүн, нөлөөллийг судлан, үнэлэхэд шаардлагатай индикатор, үзүүлэлтүүдээ сонгож, 2023 оны ажлын төлөвлөгөө хамтран боловсрууллаа.