Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭД ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ЭРДЭМТЭД ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монголын эрдэмтэн, судлаачид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний төрөлжсөн мэдээллийн санг ашиглах боломжтой боллоо.

Тодруулбал, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны Академи, болон ШУА-ийн салбар хүрээлэнгүүдийн судлаач нарт зориулан EBSCO-аас 2 төрлийн эрдэм шинжилгээний төрөлжсөн мэдээллийн санг ашиглах гэрээг саяхан байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд:

1.    Science & Technology Collection

Шинжлэх ухаан, технологийн салбарын 1800 гаруй сэтгүүл индекслэгдсэн бөгөөд 670 гаруй сэтгүүлүүдийг бүрэн эхээр үзэх боломжтой.

2.    Social Sciences Full Text™

Нийгмийн шинжлэх ухааны салбарын 760 гаруй сэтгүүл индекслэгдсэн бөгөөд 320 гаруй сэтгүүлүүдийг 1972 оноос хойших дугааруудыг үзэх боломжтой болж байгаа юм.  

Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны Академи, болон ШУА-ийн салбар хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид дээрх сангаас мэдээлэл хүлээн авахдаа зөвхөн байгууллагынхаа интернэт сүлжээнээс http://search.ebscohost.com/  хаягаар орж үзэх боломжтой.

 

EBSCO нь Industries Inc-ийн салбар бөгөөд 1944 оноос  үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө дэлхийн 100 гаруй улс оронд 11,000 гаруй байгууллагууд цахим мэдээллүүд болон тус бүрийн номын сангийн каталог бүхий EBSCO Discovery Service (EDS) нэгдсэн нэг цонхны хайлтын системийг ашиглаж байна. EBSCO нь 11,000 гаруй байгууллагуудын олон сая хэрэглэгчдэд чиглэсэн олон тооны судалгааны төрөлжсөн мэдээллийн сангууд, түүхийн архивууд болон эмчилгээний зөвлөмж, тусламж бүхий лавлагааны сан зэргээр дамжуулан олон төрлийн цахим судалгааны бүтээлүүдийг санал болгодог тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч юм.

Мөн   360,000 гаруй төрөл бүрийн сэтгүүлийн захиалга үүнээс 57,000 цахим сэтгүүлүүд болон 1 сая гаруй цахим номын онлайн захиалга болон хэвлэмэл борлуулалтыг номын сангуудад санал болгодог дэлхийн тэргүүлэх мэдээллийн үйлчилгээний цогц үйлчилгээ/aggregator/ үзүүлэгч байгууллага юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ebsco.com хаягаас харна уу.


Бусад мэдээлэл