Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХЯТАДЫН ШУА-ИЙН БАРУУН ХОЙД БҮСИЙН ЭКО-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ХЯТАДЫН ШУА-ИЙН БАРУУН ХОЙД БҮСИЙН ЭКО-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи ба БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академи хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Др.Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын дарга Др.А.Хауленбек, Цэвдэг судлалын салбарын дарга Др.А.Дашцэрэн, Гадаад хамтын ажиллагааны ажилтан Ц.Болормаа нар 2017.07.24-2017.07.31-ний өдрүүдэд БНХАУ-д албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хүрээнд Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэнд (NIEER) зочлон, хамтын ажиллагааны санамж бичиг, хамтарсан судалгаа, төслийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын эрдэмтэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохирцлоо. Үүнд:

·            Цөлжилттэй тэмцэх судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

·            Цэвдэг судлалын судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

·            Усны нөөц, эргэлт, ашиглалтын судалгаа шинжилгээний чиглэлд хамтран ажиллах

·            Судлаачдын солилцоог идэвхжүүлэх, хамтарсан бүтээл гаргах, хурал семинар зохион байгуулах, олон улсын сэтгүүлд хамтарсан өгүүлэл хэвлүүлэх

Мөн түүнчлэн  ӨМӨЗО-ны Алшан аймгийн Баруун хошуунд зохион байгуулагдсан “BADAIN JARAN” Олон улсын цөлжилтийн Форумд,  Ордос мужид зохион байгуулагдсан “KUBUQI” Олон улсын цөлжилтийн Форумд тус тус оролцлоо. Тухайлбал, “BADAIN JARAN” Олон улсын Цөлжилтийн Форумд 2017 оны 07-р сарын 26-27-ны өдрүүдэд болж тус форумд ШУА-ийн ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох “Монгол орны цөлжилтийн өнөөгийн төлөв байдал” сэдвээр, Др А.Хауленбек “Монгол орны хэмжээнд цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

“KUBUQI” Олон улсын Цөлжилтийн Форум 2017 оны 07-р сарын 29-нд болж ГГХ-ийн захирал Др.Д.Баттогтох “Бүс ба Зам Ногоон эдийн засаг” сэдэвт зөвлөгөөнд панелистаар оролцож, 07-р сарын 30-ны өдөр академик төвшний илтгэлийн хэсэгт “Монгол оронд хэрэгжиж буй цөлжилттэй тэмцэх хөтөлбөр судалгааны ажлын жишээ” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв. Форумын үеэр ӨМӨЗО-ны Өдрийн сонин, Хятадын олон улсын радио-ийн нэвтрүүлэгт оролцон Монгол орны хэмжээнд хэрэгжүүлж буй судалгаа, цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцлага өглөө. 

 





Бусад мэдээлэл