ЮНЕСКО болон Дэлхийн олон улсын шинжлэх ухааны зөвлөл хамтран 1999 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулсан Дэлхийн шинжлэх ухааны бага хурлаар жил бүрийн 11-р сарын 10-ны өдрийг “Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан бөгөөд 2001 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар албан ёсоор тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Дэлхийн шинжлэх ухааны өдөр нь тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралын тохь тухтай байдлыг бүрдүүлэх болон олон улсын хамтын ажиллагаанд шинжлэх ухааны үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлэх зорилготой юм.
Энэхүү
өдрийг тохиолдуулан ÞÍÅÑÊÎ-ãèéí Åðºíõèé захирал хатагтай Ирина Бокова бидэнд илгээлт ирүүлжээ. Тэрээр
энэхүү илгээлтдээ “Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи,
инновацийг хөгжүүлж, харилцан ойлголцол, энх тайвныг хөхиүлэн дэмжих зорилгоор
Өмнөд-Өмнөд, Хойд-Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй
шаардлага бидэнд тулгарч байна. Энэ утгаараа шинжлэх ухааны олон улсын харилцаа
нь шинжлэх ухааныг соёлын хамтын ажиллагааны үндэс суурь болгон ашиглах хүчтэй
арга хэрэгсэл болж чадах юм. Шинжлэх ухааны боловсролд хөрөнгө оруулах нь
чухал үүрэгтэй. Хүн бүрийг, ялангуяа охидыг онцгойлон анхаарч, бага наснаас нь
эхлэн шинжлэх ухааны мэдлэгийг тэгш хүртэх боломжоор хангах шаардлагатай байна”
хэмээгээд шинжлэх ухааны болон бусад салбарын бүх оролцогч талуудыг хөгжил
дэвшил, энх тайвны төлөө шинжлэх ухааны бүхий л боломж бололцоогоо дайчлан
ажиллахыг уриалжээ.
Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдрөөр
ирээдүйн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх зорилгоор, БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА, Хүүхдийн
төв номын сантай хамтран 2017 оны 11-р сарын 10-ны өдөр “Өсвөрийн эрдэмтэн клуб”-ыг нээж байна.
Энэхүү клуб нь шинжлэх ухаан,
технологийн хөгжил, дэвшлийг бий болгох шинэ залуу үе, хүүхэд, залуучуудыг бага
наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт чин сэтгэлээсээ зорилготой
оролцдог болгон төлөвшүүлэх, чадварлаг судлаачдыг ерөнхий боловсролын сургуулийн
шатнаас эрэмбэ дараатай сонгон шалгаруулж, зорилготой бэлтгэхэд чухал ач
холбогдолтой юм.