Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг “эмийн ургамлын зурагт толь” бүтээхээр хамтран ажиллаж байна
Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг “эмийн ургамлын зурагт толь” бүтээхээр хамтран ажиллаж байна

   Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд хэрэгжиж буй У.Мядагбадам удирдагчтай “Монгол орны түгээмэл хэрэглэгддэг эмийн ургамлын түүхий эдийн ургахад тохиромжтой бүсчлэл болон тариалалтын судалгаа” сэдэвт Монгол-Хятадын хамтарсан төслийн хүрээнд эрдэмтэн судлаачид хамтран ажиллав.
   Судалгааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн Ли Мин Хуй (Li Min Hui) удирдагчтай судалгааны баг энэ оны 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсын Төв аймаг, Хэнтий аймаг, Булган аймгийн нутаг дэвсгэрт эмийн ургамлын хээрийн судалгааг амжилттай зохион байгуулав.
   Судалгааны явцад Монгол орны тэгш өндөрлөгийн бүсэд ургадаг эмийн ургамлуудын төрөл зүйл, биологийн онцлогийг ажиглан баталгаажуулж, хамтарсан судалгааны багийн авсан гэрэл зургуудад үндэслэн “Эмийн ургамлын зурагт толь” бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг эхлүүллээ.
 Төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Эмийн ургамал нутагшуулан тарималжуулах плантацид ажиллаж, БНХАУ-ын судлаачид ургамал тарималжуулалт, арчилгааны технологийн мэргэжлийн зөвлөгөө өгч, туршлага солилцов. Энэхүү хамтарсан судалгаа нь Монгол орны эмийн ургамал хамгаалал, зохистой ашиглалт, тариалалтын чиглэлээр чухал ач холбогдолтой юм.





Бусад мэдээлэл