Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн,   “Их  засаг  олон улсын их  сургууль хамтран ажиллах санамж бичиг” байгуулжээ. Санамж бичгийг Олон улсын Их засаг их сургуулийн ректор, доктор (Sс.D), профессор Н.Ням-Осор, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sс.D), профессор С.Чулуун нар үзэглэв.

Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын судалгаа, сургалтын үйл ажиллагааг уялдуулах, харилцан үр дүнтэй ажиллах зорилгод нийцүүлэн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон энэхүү “Санамж  бичиг”-т   Монголын түүх, археологи, сурвалж судлал, намтар судлал зэрэг салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажил, сургалтын үйл ажиллагаанд хоёр байгууллагын эрдэмтэн судлаачид, багш нар харилцан оролцох боломжийг өргөжүүлнэ. Багш, докторант нарын  судалгааны онол, арга зүйг дээшлүүлэхэд хамтран ажиллах, ном, сурах бичиг туурвих, хурал, сургалт семинар зохион байгуулах, Түүх, археологийн хүрээлэнгийн зарим экспедици, түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах ажилд ИЗОУИС-ийн мэргэжлийн ангийн оюутнуудыг дадлагын журмаар оролцуулж мэргэжлийн баримжаа, дадал олгоход дэмжлэг үзүүлэх зэрэг олон хэлбэрээр хамтыг ажиллагааг өргөжүүлэхээр заасан байна.

Хамтын ажиллагаа нь Монголын түүх, соёлыг сурталчлах, залуу хойч үеийнхэнд эх орон, эх түүхээрээ  бахархах үзлийг төлөвшүүлэхэд мөн чиглэнэ. 


Бусад мэдээлэл