Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Техник, технологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын 02 тоот тогтоолыг үндэслэн Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар Чулууны Алтанцэцэгт Техник, технологийн шинжлэх ухааны докторын зэрэг олгож, докторын дипломыг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин өнөөдөр буюу 7 дугаар сарын 8-ны өдөр гардуулан өгсөн юм. Ч.Алтанцэцэг нь “Хүн-хувцас-орчин системийн хүрээнд дулаан хувцас зохион бүтээх онолын үндэс ба технологи” сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.