“Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх
ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр,
Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд Боловсрол,
шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэл үзүүллээ.
Орчин
цагийн шинжлэх ухаан үүссэний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи
байгуулагдсан 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан БШУ-ны сайдын тушаалаар шинээр академич цол хүртэж байгаа эрдэмтдэд нэг сая
төгрөгийн шагнал олгож байхаар шийдвэрлэжээ.