Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТАЙПЕЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ТАЙПЕЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

            ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр (2017.07.20) Тайпейн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун, тус төлөөлөгчийн газрын Хэлтсийн дарга Жой Янь нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалт Монгол Улс болон Тайваний шинжлэх ухаан судлагааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ойлголцож эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх уулзалт болсон юм.

Уулзалтаар 2009 оноос эхлэн идэвхтэй өрнөн хамтран ажиллаж буй шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны явц, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Тайваний  “Хааны ордон” үндэсний музей, Тайбей дэх Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар хамтран “Тайваний Хааны ордон” үндэсний музейд хадгалагдаж буй монголын түүхэнд холбоотой  эртний эдлэл, уран зураг, уран бичлэгийн дурсгалууд, ховор ном, түүхийн баримт бичгүүд, Монголд байгаа Тайваний Хааны ордон  үндэсний музейн цуглуулгуудад холбогдох түүх, соёлын эд өлгийн зүйлс, археологийн түшиц газруудыг хамтран судлах чиглэлээр харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих Харилцан ойлголцлын Санамж бичгийг энэ оны 7 дугаар сарын 7-ны өдөр Тайпей хотноо гарын үсэг зурж баталгаажуулсан талаар харилцан мэдээлэл солилцов.



 


 


 



Бусад мэдээлэл