Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Археологийн 15 боть номыг Турк хэл дээр орчуулна
Археологийн 15 боть номыг Турк хэл дээр орчуулна

БНТУ-ын ШУА-ийн бие төлөөлөгч Шабан Доганыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцав. Туркийн талаас хамтын ажиллагааны хүрээнд ялангуяа археологи, түүхийн салбарын эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг турк хэл дээр орчуулах, тэдгээр бүтээлийг  Туркийн Археологийн сэтгүүлд хэвлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Археологийн 15 боть номыг Турк хэл дээр орчуулах ажлыг даруй эхлүүлэх хэрэгтэй байна гэлээ.

Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Турк улсад айлчлахыг Туркийн ШУА-ийн ерөнхийлөгч  Музафер Секер /Muzaffer Şeker/ урьсныг  ноён Шабан Доган  уулзалтын үеэр дамжуулав.

ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл Туркийн ШУА-ийн ерөнхийлөгчийн урилгыг баяртайгаар хүлээн авч байна гэдгээ илэрхийлээд хоёр академийн  хамтын ажиллагааны санамж бичигт Монголын археологийн 15 боть ном болон бусад эрдэм шинжилгээний бүтээлийг Турк хэл дээр орчуулах ажлын талаар нэмж тусгана гэдгээ илэрхийллээ. 


Бусад мэдээлэл