"Инновацын 7 хоног - InnoWeek 22" арга хэмжээ үргэлжилж
байна. Энэ жилийн хувьд “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор инновацын
талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг
төлөвшүүлж, инновацын олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацын
тогтолцоог хөгжүүлэхэд чиглэж байна.
Арга хэмжээний хүрээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн судлаачид “Шинэ
сэргэлтийн инновац” үзэсгэлэнд хүрээлэнгийнхээ инновацын бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ танилцуулж байна. Үзэсгэлэн экспо 16, 17, 18-ны өдрүүдэд Мэдээлэл,
технологийн паркийн гадна талбайд болно.