Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс байгуулагдсаны 60 жилийн ойн мэндчилгээ ирүүлжээ
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс байгуулагдсаны 60 жилийн ойн мэндчилгээ ирүүлжээ

Монгол Улс Лондон хотноо 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дүрэмд гарын үсэг зурснаар тус байгууллагын 108 дахь бүрэн эрхт гишүүн болж байв. Улмаар 1963 оны гуравдугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан бөгөөд өнөөдөр тус комисс байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. 

Тус ойн өдрийг тохиолдуулан ШУА-ийн ерөниийлөгч Д.Рэгдэлд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос  мэндчилгээ ирүүлжээ.

Мэндчилгээнд “ ЮНЕСКО-ийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж бидэнтэй хамтран ажилласан эрхэм Танд энэхүү тэмдэглэлт өдрийн мэндчилгээг дэвшүүлж, цаашдын ажил, үйлсэд нь арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.   


Бусад мэдээлэл